Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд уулыг зорих иргэдийн тоо нэмэгддэг билээ.
Тодруулбал, сар шинийн өдрүүдэд дунджаар 5000 гаруй тээврийн хэрэгслээр 20-30 гаруй мянган иргэн зорин очдог байна.
Цагдаагийн байгууллагаас эдгээр өдөр цагийн менежментийн дагуу хяналтын постыг ажиллуулан жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа юм.