Онцгой байдлын байгууллагад ирж буй дуудлага мэдээллийн дийлэнх хувийг баталгаагүй зам, гүүрээр зорчсоны улмаас цасанд суух, төөрөх дуудлага мэдээлэл эзэлж байгаа аж.
Иймд иргэд та бүхэн цагаан сарын баяр, амралтын өдрүүдэд зам товчлох, цаг хожих зэргээр баталгаагүй зам, гүүрээр зорчин цасанд суун өөрийн болон гэр бүлийн гишүүдээ ЭРСДЭЛД оруулахгүй байж, хувийн болон техникийн бэлэн байдлаа сайтар хангахыг онцгойлон анхааруулж байна.