Сошиалд алдартай “аатай” бүсгүйчүүдийн нэг бол балетчин тодотголтой Сүнээ. Төрийн ордны тамхины цэгээс сонссон зүйлийг сошиалд хамгийн түрүүнд бичиж өөртөө олны анхаарлыг татсан тэрбээр Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Чойжамцын хэлсэн үгийг шүүмжилж, мухар сүсэгт итгэхгүй байхыг уриалав.
Тэрбээр “Бурхан гэж үнэхээр байдаг юм бол ннэ жил хэлээ ч дээдэст ээлтэй, нялхаст хатуу байя гэхгүй нь лавтай. Ийм тэнэг мухар сүсэгт битгий итгэж байгаарай. Хүн өөрөө л зөв бодолтой зөв үйлтэй бусдад төвөг гай удахгүй амьдарч байвал бүх л жил бусдад ээлтэй шүү” гэжээ.