Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Малчиндаа давуу байдал олгож худаг гаргуулсан Засаг даргыг шалгаж дуусав
Папарацци

Малчиндаа давуу байдал олгож худаг гаргуулсан Засаг даргыг шалгаж дуусав

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/27/2023Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг дарга Г.Анхбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж, малчиндаа давуу байдал олгосон үндэслэлээр АТГ-ынхан шалгаж дуусжээ. ХХААХҮЯ-наас өнгөрсөн оны тавдугаар сард Говьсүмбэр, Дундговь аймагт инженерийн хийцтэй есөн худаг шинээр гаргахаар болсон аж.

Үүний нэгийг “Монтегео” ХХК гаргуулахаар болсон юм байна. Уг нь холбогдох байгууллагын баталсан ажил гүйцэтгэх 220502/04-227 дугаартай гэрээ болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны хоёрдугаар сарын 09-ний А/50 дугаартай “Шинээр гаргах худгийн байршил батлах тухай” тушаалд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын II багийн нутаг, Давайн хормойн зүүн гэх газарт дээрх компани 30 сая гаруй төгрөгөөр инженерийн хийцтэй худаг гаргах ёстой байж. Гэтэл Засаг дарга Г.Анхбаяр худаг гаргах байршлыг ажил гүйцэтгэгч “Монтегео” ХХК-д зориуд худлаа зааж өгөн, 2022 оны аравдугаар сард өөрийнхөө малчин Д.Н-гийн өвөлжөөнөөс 1.7 км зайд орших Нүдэнгийн бор гүвээ гэх газарт өрөмдлөг хийлгэж худаг гаргуулсан юм байна.

Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хэргийг нь шилжүүлсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.