ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун сошиалд тун идэвхитэй нэгэн. Өөрийн амбицаараа имиджээ бүрдүүлдэг түүний ард уран бүтээлч гэргий нь байдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Түүний эхнэр, жүжигчин Ариунбулагыг энэ удаагийн папараци дурандаа онцолж байна. Ясны буриад цустай бүсгүй гэдэг утгаараа ажилтай ахиатай гэдгээрээ үеийн бүсгүйчүүдээсээ онцгой.
Үзэгчид жүжигчин Ариунбулагыг “Тусгай салаа” цувралын дүрээр андахгүй. Гэвч тэрбээр 2000 оны эхээр “Янаг дурлалын дууль” нэртэй эротик кинонд тоглож тухайн үедээ шуугиан тарьж, олны анхаарлыг өөртөө татаж байсан нэгэн.


