Хүмүүс “Камертон”-ы Болд, топ модель Э.Одгэрэл нарыг юу идэж уухаараа ийм залуухан байна гэж амны зугаа болгон ярилцдаг.
Тэгвэл бас нэг “мөнхийн залуу нас”-ны эзэн бол дуучин Хаянаа.
Нэгэн цагт “Номинталст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа шиг хөөрхөн залуу рок попынхон дунд үгүй байв. Хэдийгээр өдгөө 40 насны босго давсан ч яг л тэр чигээрээ манай папараци дуранд түүний “хасын царай” буужээ.
Сүүлийн 10 гаруй жил урлагаас хөндийрч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаас эхлээд бас бус албан тушаалд ажиллаж байсан тэрбээр “холивуд смайл”-аар гоёсон харагдана лээ. Тиймдээ ч өдгөө толийгоод 25-30 настай залуугаас ялгарах юм алга.


