Роп попын уран бүтээлчдээс хувийн бизнесийг амжилттай эхлүүлэн алдар нэр, хөрөнгө бэлээрээ манлайлдаг бүсгүй бол дуучин Ану буюу Уранхолбоо. Өдгөө 40 нас руу дөхөж яваа тэрбээр өөрийн цахим хуудаснаа хадам аав ээжийнхээ зургийг дэлгэж, дунд охин Амитай нь цугтаа Вьетнамд аялж явааг нь онцлон тэмдэглэжээ.
Ингэхдээ өөриймсөг мэдрэмж төрүүлэхээр пост оруулсан нь олны анхаарлыг татаж, хадамдаа элэгсэг бэр юм гэх дүгнэлтийг түүнд өгөхөд хүргэв.
Дуучин бүсгүй 5 охин нэг хүүтэй. Том гурван охиныг нь ээж нь хардаг бол хоёр ихэр охидыг өвөө эмээ нь хардаг аж. Харин бага хүүгээ дуучин бүсгүй өөрөө бизнесийнхээ цаг заваар харж асардаг гэнэ лээ

