Үзэгчдийн сэтгэлд хоногшсон тайз дэлгэцийн олон сайхан бүтээлд дүр бүтээж олны хүндэтгэлийг хүлээсэн хүн бол МУГЖ У.Батбаатар.
Тэрбээр жүжигчин Б.Анхбаяр хүүгийнхээ хамт Grand film-ийг байгуулж ажиллаж буй.
Гэвч бусад жүжигчид шиг хэвлэлээр нэг. их гараад байдаггүй нь түүнийг даруухан хүн болохыг илтгэнэ.
Хүмүүс түүнийг таних боловч нэрийг нь тэр бүр мэдээд байдаггүй.
2000 оны эхээр “Жинжиймаа” киноны эсрэг дүрээр нь түүнийг анддаггүй. Тэрбээр 2015 онд дэлгэцнээ гарсан “Маш Нууц” уран сайхны киноны намын нарийн бичгийн даргад тоглосон бөгөөд мөн найруулагчаар ажилсан юм. Мөн 2016 онд “Шүүдэр дундуур” хэмээх буриад ястны амьдралыг өгүүлсэн кинонд тоглож тус дүрээ үзэгчдийн сэтгэлд хоногшуулж чадсан гэхэд хилсдэхгүй.