Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчийн авлигын хэргийг шалгаж дуусав
Папарацци

“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчийн авлигын хэргийг шалгаж дуусав

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/01/2023Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон И.Батнасанд холбогдох хэргийг АТГ-ынхан шалгаж дуусжээ.

Тэрбээр эрх мэдлээ ашиглан “Алтайн ундарга шанд чөлөөт бүс” ХХК-ийн газрын байршлыг өөрчилж, захирал Н.Саруулаас нь 2019 оны аравдугаар сард таван сая төгрөгийн хахууль авсан аж. Ингэхдээ нярав Я.Хүрэлчулууны хувийн дансыг ашигласан нь шалгалтаар тогтоогдсон байна. Уг хээл хахуулийн хэргээс гадна И.Батнасан 2016-2019 онд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Санхүү, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Баатарсүрэн, ерөнхий нягтлан бодогч С.Эрдэнэбаатар нартай хамтран төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдлийг ч нэгтгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хэргийг нь хүргүүлсэн аж.

Ташрамд дурдахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн сар шинийн өмнөх болон дараагийн өдөр буюу энэ сарын 20, 24-нд гэмт хэргийн шинжтэй 97 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 20-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, өдгөө 62-ыг нь хянаж буй гэнэ. Түүнчлэн эрүүгийн 823 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас хоёр хэргийг шүүхэд шилжүүлэх, мөн тооныхыг хаах, нэгийг нь харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорын хяналтад хүргүүлсэн аж.

Шүүхэд шилжүүлэхээр хүргүүлсэн хоёр хэргийн дотор “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар ажиллаж байсан И.Батнасан нарт холбогдох үйлдэл багтсан юм.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.