Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Шуурхай мэдээ: Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал хойшлов
Гэмт хэрэг

Шуурхай мэдээ: Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал хойшлов

coolBy cool03/02/2023Updated:03/02/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөгжлийн банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр товлосон цагаасаа нэг цагаар хоцорч 10:00 цагт эхэллээ. Шүүх хуралдаан ирцтэй холбоотой санал хүсэлтээр эхэлсэн бөгөөд оролцогчдын хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хуралдаан завсарласан юм.

Шүүхээс хэргийн оролцогчдын хүсэлтийг хүлээн авч гэм буруугийн шүүх хурлыг хойшлуулахаар боллоо. Учир нь 80 шүүгдэгчийн 2 шүүгдэгч гадаадад байгаа, зарим хэргийн оролцогч шинээр өмгөөлөгч авч, хэрэгтэй танилцах хэрэгтэй байна гэсэн хүсэлт гаргасан тул шүүх хурлыг хойшуулах хүсэлт гаргасан тул ийнхүү хойшилж байна.

Яллагдагчаар татагдсан 80 хүний 32-д нь хувийн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа. Улмаар тэдэнд хилээр гарах эрхийг хязгаарласан юм. Тиймээс хэргийг шүүхээр шийдэгдэх хүртэл яллагдагчаар татагдсан  таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хүмүүсийг хилээр гарахыг хориглов.

Шүүх хуралд яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүдээс Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нар ирсэн бол Хассуурийн Ганхуяг , Ё.Баатарбилэг гишүүн нар ирээгүй байна.

Хаалттай шүүх хуралдааныг нээлттэй явуулах саналыг УИХ-ын гишүүн  Н.Алтанхуяг гаргаад байгаа аж.

Шүүх хуралдааны эхлэл төгсгөл хэсгийг хэвлэлд нээлттэй явуулахаар шүүхээс зохион байгуулсан юм. Харин хамгаалалт авсан цагдаагийн байгууллага хэвлэлийг зураг авах бол зөвхөн гадаа ав гэх шаарлага тавьж байна.

Хойшилсон шүүх хурлыг товыг гаргахдаа хэргийн оролцогчид болон, өмгөөлөгчдийн саналыг авсан. Өмгөөлөгч нараас 497 хавтаст хэрэгтэй танилцах унших тул хугацааг тавиу, гэхдээ наадмаас өмнө хийх санал гаргасан.

Улмаар шүүх хурлыг 2023 оны 04-р сарын 17-ны өдөр 08:30 цагт хийхээр боллоо. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааныг 45 хоног хойшлуулав.

Бид уг хэрэг болон шүүх хурлын талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.