Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх хоёр настай охинтой холбоотой хэргийн талаар хохирогч хүүхдийн ээж мэдээлэл хийлээ.
Мэдээ

Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх хоёр настай охинтой холбоотой хэргийн талаар хохирогч хүүхдийн ээж мэдээлэл хийлээ.

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/03/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх хоёр настай охинтой холбоотой хэргийн талаар хохирогч хүүхдийн ээж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Охин маань анх 2020 оны наймдугаар сарын 25-нд надад асуудлаа ярьсан. Тухайн үед шулуун гэдсээ зааж ярьсан юм. Улмаар эмчид хандсан. Эмчийн зүгээс хэрвээ удсан бол охиных нь шулуун гэдэс эдгэсэн байгаа ахиж өвтгөөд яах вэ гээд орхисон. Ингээд охиноо ахиж үзүүлээгүй байтал тухайн оны арваннэгдүгээр сард дахиад хүчирхийлүүлсэн талаар ярьсан. Тэр үед би Арханхангай аймагт хоёр охинтойгоо очсон байсан тул аймгийн цагдаад хандсан. Аймгийн цагдаагийн газраас эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх бичиг гаргаж өгсөн.

Охидын эмч үзээд урагдалтай байна, хохирсон хүүхэд гэдгийг хэлсэн. Аймгийн шүүх эмнэлгийн бичгийг мөрдөгч гаргаж өгсөн юм. Хэрэг нь Улаанбаатарт болсон болохоор тийшээ шилжинэ гээд арванхоёрдугаар сард би хоёр охиноо аваад хотод ирсэн.

СХД-ийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн хэлтсийн ажилтан Булган гэдэг эмэгтэй охиныг маань авч яваад Эх нялхсын эмнэлэгт үзүүлсэн. Улмаар шүүх эмнэлэгт очиход аймагт нь үзлэг хийгдсэн тул үзэхгүй гээд үзээгүй. Гэтэл 2021 оны тавдугаар сард шүүх эмнэлгээс гэнэт охиныг маань үзэхээр болсон юм. Үзээд урагдалгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Миний зүгээс дахиад хандахад долдугаар сард нь төрөлхийн урагдалтай гэсэн дүгнэлт гаргасан. Тэгээд энэ хэргийг хаасан байгаа юм.

2022 оны хоёрдугаар сард охиныг маань ахиж шүүх эмнэлэгт үзсэн. Энэ үед шүүх эмнэлгийн таван эмчтэй цуг Өргөө амаржих газрын хоёр эмч хамт орсон. Тухайн үед тэр хоёр эмч хүүхдийн эрх ашиг хохирч байна гэж хэлж байсан мөртлөө дөрөвдүгээр сард нь дахиж үзлэг хийхээр болсон юм. Гэвч ингэхдээ өөрсдөө ч үзлэгээ хийхгүй хүнээр зураг даруулж, зурагт илэрхий байгаа зүйлийг үгүйсгээд дарсан зургаа устгасан.

Охин маань олон удаагийн үзлэгт орж байгаа учраас айдас ихтэй болсон учир тийчгэнээд үзүүлж чадахгүй байсан юм. Тэр зургийг л устгалгүй авч үлдсэн. Тэгээд өөдөөс ч харж чадахгүй охин чинь зүгээр гэж хэлээд гарсан юм. Ингэж дүгнэлтээ өөрчлөөд хэргийг хаасан.

Хэргийг өмгөөлөхөөр болсон өмгөөлөгч хоёр дахь үзлэгийн дараа ах нь дийлэхгүй юм байна гээд утсаа ч авахгүй байгаа” хэмээв.

Түүнчлэн “Манай нөхөр танил талтай, явдал суудал ихтэй хүн байсан. Арай ч охин дээрээ ийм үйлдэл гаргана гэж төсөөлж байгаагүй. Шүүх эмнэлэгт нийт долоон удаа үзүүлж байгаа.

Архангай аймгийн шүүх эмнэлгийн даргатай холбогдоход “бид чиний талд шүү” гэж хэлж байсан. Баттогтох өмгөөлөгчид хандаж хэлэхэд Хишигмаа эмчийн яриаг надад өгөөч. Нэг нотлох баримт болох юм” гэлээ.

“Хөөрхөн дэлхий” ТББ-ын тэргүүн, дуучин Ч.Уранхолбоо

Энэ үеэр хэлэхдээ “Хэрэг дээр анх ажиллаж байсан Хишигмаа эмчийн дүгнэлтийг прокурорууд авч үзэж танилцаад, хүн гэдэг талаас нь хандаж болохгүй байна уу. Яагаад нотлох баримт гэж авч үзэхгүй байгаа юм бэ. Өөр юуг нотлох баримт гэж авч үзэх юм бэ. Тэр бүхнийгээ гаргаад ир прокурорууд. Биднээс ямар нотлох барит хүсээд байгаа юм бэ. Анхны эмчийн дүгнэлт, хүүхдийн ярьж байгаа зүйл яагаад нотлох баримт биш юм бэ. Хүүхэд хүчирхийлүүлсэн асуудлаар Г.Занданшатар даргатай уулзахаар очиход хүн бүр ягаан пиджакыг минь хараад шоолж байсан. Ягаан өнгө охидыг эрхийг хамгаалах өнгө” хэмээсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.