Залуу насныхаа үзэл бодлоос ухарч, нам солин “ах” намынхнаасаа “Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийг бэлгэнд авсан гэх тус үйлдвэрийн дарга Л.Наранбаатар ирэх УИХ-ын сонгуулиар Дархан-Уул аймгийн Сайхан сум буюу Хөтөлөөс нэр дэвшихээр сонгуулийн мөнгө босгож эхэлсэн сурагтай.

Тодруулбал, “Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-тай холбоотой тендерүүдэд өөрийн гар хөл бологсдоо оруулж, бусад компаниудыг хавьтуулахгүй болсон талаар эргэн тойрных нь эх сурвалжууд шивэр авир хийх болжээ.
Түүнчлэн, нэр хүндээ өсгөхөөр өөрийн цахим хуудаснаа татвар, цалингаа хэрхэн төлж, тавьснаа тайлагнаж, бусдын анхаарлыг өөртөө татах болсон байна. Мөн ам л нээвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг муулж, олны анхаарлыг татаж ярилцлага өгөх болсон гэнэ шүү.
Хамгийн сонирхолтой нь, өнгөрсөн жилийн өдийд буюу 2022 оны гуравдугаар сард Засгийн газрын шийдвэрээр түр томилогдсон. Ковидын хуулийн дагуу ковидын он жилүүдэд түр томилогдсон болон дэд дарга сайд нарыг өдгөө ажил албаас нь чөлөөлсөн байдаг. Гэвч Л.Наранбаатарыг одоог хүртэл албан тушаалаас нь чөлөөлөхгүй байгаа нь гайхалтай.

