Захиалгат инээд хамтлагийн жүжигчин Мөнх-Эрдэнэ, Манлайбаатар нар цусан төрлийн холбоотой гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Дорнод аймгаас гаралтай тэд төрсөн ах дүүсийн хүүхдүүд бөгөөд нэгнийнээ өнөөгийн нэр хүнд, амбицад хүрэхэд нөлөөлсөн гэдэг.
Жүжигчин Мөнх-Эрдэнийн хувьд Дорнод аймгаар овоглодоггүй. Учир нь багаасаа геологич аав ээжийгээ даган Төв аймгийн Борнуур, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, сүүлд Улаанбаатар хот зэрэг газруудад өсч торинон, өнөөг хүрсэн байна.
Ташрамд дуулгахад, Захиалгат инээдийнхэн уран бүтээлийн ажилдаа орсон гэсэн шүү.

