ЗТХ-ын сайд С.Бямбацогт төмөр замчиддаа худлаа хэлж, горьдлого төрүүлжээ. Тэрбээр төмөр замчдын өнгөрсөн оны үр дүнгийн цалинг 200 хувиар тооцож олгосонгүй.
Урьдын адил 100 хувиар тооцож олгожээ. Үүнд төмөр замчид ихээхэн сэтгэл дундуур байгаа аж.
Өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр УБТЗ-ын “хурган” даргаас их хэмжээний вальт, мөнгө гарч ирж олныг цочирдуулсан.
Уг асуудалд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт байр сууриа илэрхийлэхдээ “УБТЗ-д бугшсан авлигын асуудал 16000 төмөр замчдын маань урмыг хугалсанд үнэхээр харамсаж байна.
Төмөр замчдынхаа өнгөрөгч оны үр дүнгийн цалинг 100 хувь биш 200 хувиар тооцож олго гэсэн чиглэлийг УБТЗ-ын удирдлагад Сайдын шуурхай хуралдаанаар үүрэг болголоо. Авлигачдад халгаатай, ажилтнууддаа ээлтэй байж Төмөр замын салбар зөв голдрилоор хөгжинө.” хэмээн хэлж байв.

