Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Сайд С.Бямбацогтын үйлдлийг тусгаарласан хэвээр үлдээж, бусад хүмүүсийг нь шалгаж дуусав
Папарацци

Сайд С.Бямбацогтын үйлдлийг тусгаарласан хэвээр үлдээж, бусад хүмүүсийг нь шалгаж дуусав

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/07/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, “Бэлон” компанийн захирал Р.Баатархүү, “Өгөөжтэй өв” ХХК-ийн захирал С.Чинбат, “Хүсэл трейд” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ тэргүүтэй 30 хүнд холбогдох хэрэгт хийсэн нэмэлт мөрдөн байцаалтаа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн дуусгажээ.

Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай нутгийн Цагаан эрэг гэх газраас хууль зөрчин гянтболд олборлож, түүнийгээ экспортлохын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгч, зохион байгуулалттайгаар хил давуулсан үйлдэлд дээрх хүмүүсээс гадна тус аймгийн ИТХ-ын өнөөгийн дарга Г.Пүрэвганди, өмнөх дарга Б.Баярсайхан, Цэцэг сумын удирдах албан тушаалтнууд гээд олон хүнийг холбогдуулан хууль сахиулагчид шалгасан юм. Улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны арваннэгдүгээр сарын 15-наас арванхоёрдугаар сарын 2-ныг дуустал хагас сарын хугацаанд 30 яллагдагчийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэн шийдвэрлэж байв. Гэвч давж заалдах шатны шүүхээс экологийн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорын хяналтад буцааснаас хойш жил гаруйн дараа ийнхүү нэмэлт ажиллагаа хийж дуусгасан нь энэ. Өмнө нь анхан шатны шүүхээс “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүүд найм, төрийн өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбатад зургаа, “Хүсэл трейд” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд дөрөв, “Өгөөжтэй өв” ХХК-д удирдах албан тушаал хашиж байсан Б.Ганзоригт хоёр, мөн компанийн захирал С.Чинбатад нэг жил гурван сар, Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч асан Г.Эрдэнэ-Очирт хоёр жил зургаан сар хорих ял оноосон. Харин Ховд аймгийн Цэцэг сумын ИТХ-ын дарга Б.Сүхбаатар, тус сумын Баян-Овоо багийн Засаг дарга Ц.Мягмарсүрэн, “Топ моунтайн” компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох Г.Одхүү, Г.Баянмөнх, ОХУ-ын иргэн М.А.Кожинов, И.В.Гуськов, дээрх тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Дэ.Пүрэвдорж, Цэцэг сумын Засаг дарга асан Ж.Мөнхзориг, түүний дүү Ж.Өнөржаргал нарыг хахууль өгч, авсан гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.

Мөн 13 хүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн цагаатгасан юм. Уг хэргийг анх 2018 онд илрүүлэн шалгаж, мөрдөн байцаалтыг нь 2020 оны хавар дуусган шүүхэд шилжүүлж байсан бөгөөд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Ховд аймгийн Засаг дарга асан Д.Галсандондог нарт холбогдох үйлдлийг тусгаарлан бусад хүнийг нь шүүхэд шилжүүлж байсан юм. Энэ удаа ч мөн УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын үйлдлийг тусгаарласан хэвээрээ байгааг эх сурвалжууд баталлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.