Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Төв аймгийн зон олон АЛДАРТНУУДЫН ХАМТ ТӨВ ТҮМНИЙ золголтоо хийлээ
Мэдээ

Төв аймгийн зон олон АЛДАРТНУУДЫН ХАМТ ТӨВ ТҮМНИЙ золголтоо хийлээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/07/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төв аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан Туулай жилийн сар шинийн баярт зориулсан “ТӨВ ТҮМНИЙ ЗОЛГОЛТ” 2023 оны 03 дугаар сарын 05-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээг Дүнжингарав дэвжээнээс зохион байгуулсан бөгөөд Төв аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгуулагчаар оролцжээ.

Тус үйл ажиллагааг Төв аймгийн Баян сумын уугуул, ММСУХолбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Төв аймгийн “Дүнжингарав” бөхийн дэвжээний тэргүүн, хөлбөмбөгийн дээд лигийн “Төв азарганууд” багийн эзэн, “Монгол групп”-ын ерөнхий захирал, МУ-ын Манлай уяач Баасансүрэнгийн Нямжавсанаачлан зохион байгуулж санхүүжүүлсэн байна.

Төв нутгийн нэгдсэн золголтын арга хэмжээний хүрээнд тус аймгаас төрөн гарсан үндэсний бөхийн аваргууддаа хүндэтгэл үзүүлж, улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Доржхандын Хүдэрбулга түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэжээ.

Их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Г.Ганжад, Б.Лхагвадорж, аймгийн харцага Г.Мөнхбаяр нар үлдсэн юм.

Мөн энэ барилдаан эхлэхийн өмнө Төв аймгийн сумдын золголт болон өсвөрийн 96 бөхийн барилдааныг гурван насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд тус барилдааны том насанд Жаргалант сумын Б.Батжаргал түрүүлж, Жаргалант сумын Б.Лхагважав үзүүрлэн, дунд насанд Баянжаргалан сумын Шинэ-Од түрүүлж, Батсүмбэр сумын Ч.Буянтогтох үзүүрлэн, бага насанд Сэргэлэн сумын Буянравжих түрүүлж, Заамар сумын Н.Соронзонболд үзүүрлэжээ.

Түүнчлэн Төв аймагт үндэсний бөхийн залгамж халааг бэлтгэх, өв уламжлалаа уламжлуулах зорилгоор өсвөрийн барилдаанд зодоглосон 6-18 насны бүх хүүхдүүдэд зодог шуудаг бэлэглэж, алдарт аваргуудынхаа гэр бүлд хүндэтгэл үзүүлсэн байна.

Төв нутгийнхныг цугларуулсан энэ арга хэмжээг зохион байгуулсан Төв аймгийн “Дүнжингарав” бөхийн дэвжээ нь  15 гаруй жилийн түүхтэй бөгөөд Төв аймгийн Баян сумын уугуул ММСУХ-ныТэргүүн дэд ерөнхийлөгч Баасансүрэнгийн Нямжав тэргүүнээр нь ажилладаг юм.

Түүний хувьд Төв нутагтаа эгэлгүй хурдан БОГД ХЭЭР азарганы эзэн гэдгээрээ танигдсан Монгол улсын МАНЛАЙ уяач билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.