Монголын урлагийн түүхэнд ээж охидоороо хүчин зүтгэж, үе үедээ харц булаам, халуухан тодотгол хүртэж буй эмэгтэйчүүд хэд хэд бий.
Тэгвэл тэдний төлөөлөл болох УДЭТ-ийн “экс” уран бүтээлчид болох МУГЖ У.Уранчимэг, С.Өлзийхүү, СТА О.Энхтуул нар. Тухайн цаг үедээ их хотын дэгжин охид явсан тэдний төрүүлсэн охид өдгөө ээж нарынхаа насанд хүрчээ.
Улмаар 30 орчим жилийн өмнө ээж нарынхаа гэрэл зурагт мөнхөлж байсан залуу насыг нь өнөө цагт өөрсдийнхөөрөө амилуулсан байна.
МУГЖ У.Уранчимэгийн охин Ц.Анударь өдгөө гэр бүлийн продакшн гэгддэг “Хувьсал”-д зохиолч, продюсер хийдэг бол С.Өлзийхүү гавьяатын охин Х.Баярмаа ээжээсээ дутахааргүй чадварлаг жүжигчин болсон.
Харин жүжигчин О.Энхтуулын охин реппер Mrs.M энэ цагийн хамгийн шилдэг репчидын нэг болсон.


