“Сар шинийн баяр”-ын шинийн 3-нд Х Богдыг ширээнд нь залах ёслол Гандантэгчэнлин хийдэд нууцаар болсон сурагтай.
Энэ талаар Гандантэгчэнлин хийдээс мэдээллэхдээ ” Х Богд аль эрт тодорсон. Харин хэний, ямар хүүхэд тодорсон нь нууц. Учир нь Х Богдын асуудал бол Үндэсний аюулгүй байдлын асуудал” гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Тэгвэл X Богдоор Монполимет группийн эзэн Ц.Гарамжавын зээ хүү тодорсон байдаг аж. Өдгөө 7 нас хүрч буй хүүг 3 настай байхад тодруулжээ.
Үүнийг батлаж, саяхан Далай ламын оролцсон нэг арга хэмжээнд Ц.Гарамжав болон түүний охин Н.Мөнхнасан мөн зээ хүү нар оролцжээ. Энэ үеэр Далай лам “Х Богд тус арга хэмжээнд хүрэлцэн ирээд байгаа” гэж мэдэгдсэн. Далай лам “Х Богд” гэж Ц.Гарамжавын зээ хүүг хэлсэн гэх тайлбартайгаар мэдээлсэн байна.


