ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун сошиалд тун идэвхитэй нэгэн. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа УДЭТ-ийн үйлчилгээ, ая тухад сэтгэл гонсгор хоцорсноо цахим хуудаснаа онцолжээ.
Тодруулбал, Март8 баяраар эхнэрээ баярлуулж УДЭТ-т тоглолт үзжээ. Гэтэл үзэгчдийн ая тух тун муу байсан гэдгийг тэрбээр онцолж “Драмын театрын сандлыг шатлуулан тавихгүй бол хэцүү л юм байна даа. Урд талын хүний толгойг л шинжиж сууна. 60 мянган төгрөгөөр билет авчхаад ингэж үзэх гэж. Надад ийм байхад миний арын хүнд ямар хэцүү байгаа бол гэж нугдайсаар хүзүү чилчихлээ” гэжээ.

