Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026

    Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

    07/22/2026

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»З.Энхболдыг яллагдагчаар татах санал гаргасан ч прокурор шийдэхгүй байна
Гэмт хэрэг

З.Энхболдыг яллагдагчаар татах санал гаргасан ч прокурор шийдэхгүй байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/22/2023Шинэчилсэн:03/22/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхэн УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлсэн ч шийдвэрлэхгүй байгаа тухай мэдээлэл бидэнд ирлээ.

Түүнийг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалантай холбоотой үйлдэлд шалгаж буй юм.

Энэ талаар уг хэргийг шалгах ажлын хэсгийнхэн болон прокурорын байгууллагынхнаас тодруулахад ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж буй.

З.Энхболдыг шалгах үндэслэл нь түүнтай хамааралтай гэгддэг “Страто” ХХК-тай холбоотой гэнэ. Тус компанийнхан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэдэг. Ингэхдээ эмзэг хөрстэй говийн гурван аймгийн газар нутгийг экологийн доройтолд оруулсан хэмээн буруутгаж байгаа юм билээ.

Төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, хамаарал бүхий компанидаа давуу байдал олгуулсан учраас З.Энхболдыг яллагдагчаар татах санал прокурорын байгууллагад хүргүүлсэн аж.

Гэвч прокурорын байгууллага “нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхний саналыг шийдэхгүй байгаа гэнэ. Учир нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа З.Энхболд 2019 онд улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг томилуулах саналыг УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлж байсан юм. Тиймээс улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан томилуулсан хүнээ яллагдагчаар татуулахгүй байх магадлал өндөр гэх хардлага олон хүний дунд байна. “Старато” компанид давуу байдал олгуулахаар хандсан хүн нь уснаас хуурай гарч, гуйлтыг нь биелүүлсэн Б.Энх-Амгалан яллагдагчаар татчихаад буй нь гайхалтай гэх хүмүүс ч бий.

Тэрбээр яллагдагчаар татагдсантайгаа холбоотойгоор мэдэгдэл гаргаад буй билээ.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.