Нийслэл Улаанбаатараас хөдөө, орон нутагт шилжин суурьшиж амьдрах иргэдэд ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гарсан. Үүнд шилжин суурьшихаас гадна тухайн орон нутагтаа амьдардаг иргэд ч хамаарах юм.
Зээлийн онцлох нөхцөлүүд гэвэл:
-Өмнө нь ипотекийн зээлд хамрагдаж байсан бол өрийн үлдэгдэлгүй байх ёстой
-Одоо ипотекийн зээлтэй бол боломжгүй
-Хүү эхний гурван жилд 3% байх бөгөөд үүний дараагаас 6 хувь болж нэмэгдэх зэргийг дурдаж болж байна.
Хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийг хүсэлтийг нэр бүхий банкуудаар өнөөдрөөс хүлээн авч эхэлсэн байна.


