Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн нэг үйлдлийг АТГ-т шалгуулахаар болжээ
Папарацци

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн нэг үйлдлийг АТГ-т шалгуулахаар болжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/23/2023Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хүрээнд “Ажнай корпорац” ХХК-ийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт гаргахаар болоод буй билээ.

ЭЦА-нд түүнд холбогдох нэг хэргийг шалгаж дууссан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Өмнөговь аймгаас сонгогдсон эл төрийн түшээд холбогдох өөр нэг үйлдлийг АТГ-т шалгуулахаар болсныг хууль хяналтын байгууллагын эх сурвалжууд хэллээ. “Нүүрсний” гэх хэргийн шалгалтын хүрээнд орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ноогдол ашиг хуваарилахтай холбоотой нэлээд ноцтой үйлдэл гарч ирсэн учраас тус компанийн гол хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнийг улс төрд нөлөө бүхий эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн мөрдөж эхэлсэн байна. Хууль хяналтын байгууллагынхан ч үүнийг үгүйсгэсэнгүй.

 

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ болон түүний хамаарал бүхий 11 хүн болох “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, тус компанийн ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, “Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, санхүү эрхэлсэн дэд захирал Д.Эрдэнэбаяр, хангамжийн менежер П.Мөнхчулуун, ерөнхий нягтлан бодогч Ө.Мөнхтайван, ашиглалтын инженер З.Эрдэнэбаяр, эрх бүхий албан тушаалтан Ө.Мөнхтайван, П.Мөнхтуул, П.Мөнхнасан, Ж.Мягмардорж нарыг 323 900 тонн нүүрсийг орон нутгийн өмчит “Тавантолгой”-д өгсөн хэмээн хуурамч баримт бичиг бүрдүүлж, 18.5 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг нь цагдаагийнхан шалгаж дууссан билээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.