Жүжигчин гэхээсээ илүү мисс, загвар өмсөгч гэж олонд танигдсан Ц.Аззаяа өдгөө БНСУ-д амьдарч буй.
Хэд хэдэн брэндийн нүүр царай болдог тэрбээр корсеттой зургаараа цахим хуудсаа гоёжээ. Ингэхдээ тэрбээр Сөүлийн гудамжины онцлогт өөрийнх нь хувцас хэр зохимжтой байгааг тодотгожээ.
Удам дамжсан урлагийн гэр бүлээс гаралтай гэгддэг мисс Ц.Аззаяаг зарим хүн хэний үр удам бэ гэж гайхаж магадгүй. Тэрбээр МУГЖ Чаминчулууны ач охин, уртын дуучин гавьяат А.Ширмэнтуяагийн том охин билээ.



