Авьяас, чадвараараа дэлхийн сонгодог урлагт хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг баритон, Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшингийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1985 оны энэ өдөр төржээ.
Э.Амартүвшин нь 2004-2009 онд СУИС-ийг гавьяат жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлагад суралцаж төгссөн бөгөөд 2009-2016 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж, 2011 онд буюу 25 насандаа гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулсан юм.
Түүний амжилтаас дурдвал,
2011 онд «Байкал» ОУ-ын дуурийн дуулаачдын уралдаан /Улаан Үдэ, ОХУ/, I байр,
2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаан /Санкт-Петербург, ОХУ/, II байр мөн үзэгчдийн нэрэмжит шагнал,
2012 онд Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаан /Бээжин, БНХАУ/, I байр,
2013 онд Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаан /Барселон, Испани/, II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин мөн «Associacio d’Amics de l’Opera deSebadell»-ийн тусгай шагнал,
2015 онд «BBC Cardiff Singer of the World» тэмцээн, үзэгчдийн нэрэмжит шагнал,
2016 онд «Seoul International Music Competition»-д III байрыг тус тус эзэлсэн.
Дэлхийн тоглолтууд:
2011 – Сонгодог тоглолт /Сөүл, БНСУ/,
2011 – Дэлхийн залуу оддын сонгодог гала-тоглолт /Киев болон Львов, Украйн/,
2011 – Монголын гала-тоглолт /Парис,Франц/, UNESCO-гийн концертын танхим,
2011 – Монголын гала-тоглолт /Нью-Йорк, АНУ/, UNF-ийн хурлын танхим,
2012 – Ж. Верди «Риголетто» дуурийн Монтероне гүн, /Валенси, Испани/, Валенсийн Театр,
2012 – Плачидо Доминготой хамтарсан сонгодог тоглолт,
/Бээжин, БНХАУ/, Reinwood театр,
2012 – Н. Римский-Корсаков «Садко» дуурийн Веденец зочин
/Красноярск, ОХУ/, Красноярскийн Дуурийн Театр,
2013 – Viva Verdi гала-тоглолт /Сингапур/, Esplanade концертын танхим,
2014 – Монголын гала-тоглолт /Стейнфорд, АНУ/, Bing концертын танхим,
2014 – Ж.Верди «Аида» дуурийн Амонасро /Красноярск, ОХУ/,
Красноярскийн Дуурийн Театр,
2014 – Петер Дворскийн хөгжмийн наадмын нээлтийн гала-тоглолт, /Jaromerica nad Rokytnou,Чех/, Chateau park,
2016 – Voce del mondo in Italia Arcorre and Biella тоглолт,
2016 – Ж.Верди «Риголетто» дуурийн Риголетто /Киель, Герман/,
Киелийн Театр /15 удаа/,
2017 – Ж.Верди «Риголетто» дуурийн Риголетто /Неаполь, Итали/, Сан-Карлогийн Театр /4 удаа/,
2017 – Ж.Верди «Хувь заяаны хүч» дуурийн Дон Карло /Тель-Авив, Израиль/, Тель-Авивийн Театр /3 удаа/,
2017 – Ж.Верди «Трабадур» дуурийн Ди Луна гүн /Москва, ОХУ/, П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн Их Сургуулийн Их танхим,
2017 –Ж.Верди «Риголетто» дуурийн Риголетто /Верона, Итали/,
Arena di Verona Театр /2 удаа/,
2017-10 – Ж.Верди «Симон Бокканегра» дуурийн Симон Бокканегра /Неаполь, Итали/, Сан-Карлогийн Театр,
2017-10 – Ж.Верди «Трубадур» дуурийн Ди Луна гүн /Падоа, Итали/, Падоагийн Театр,
2017-12 – Ж.Верди «Риголетто» дуурийн Риголетто /Женоа, Итали/,
Женоагийн Театр,
2018-01 – Ж.Верди «Риголетто» дуурийн Риголетто /Парма, Итали/, Пармагийн Театр,
2018-02 – Ж. Верди «Набукко» дуурийн Набукко /Новара, Итали/, Новарийн Театр,
2018-05 – Ж.Верди «Набукко» дуурийн Набукко / Неаполь, Итали/, Сан-Карлогийн Театр,
2018-05 – Ж.Верди «Набукко» дуурийн Набукко /Неаполь, Итали/, Неаполийн Театр,
2018-07 – Ж.Верди «Набукко» дуурийн Набукко, Ж. Верди «Аида» дуурийн Амонасро /Верона, Итали/, Arena di Verona Театр,
2018-09 – Ж.Пуччини «Тоска» дуурийн Скарпиа /Дубай, Арабын нэгдсэн Эмират улс/, Дубайн Театр,
2018-10 – Ж. Верди «Риголетто» дуурийн Риголетто /Палермо, Итали/, Палермогийн Театр,
2019-12 – Ж. Верди «Риголетто» дуурийн Риголетто /Торино, Итали/, Ториногийн Театр
2020 – Ж.Верди «Аида» дуурийн Амонасро /Милан, Итали/, La Scala театр,
2020 – Ж.Верди «Набукко» дуурийн Набукко, Ж.Верди «Набукко» дуурийн Набукко, Arena-di-verona фестиваль,
2021 – Ж.Верди «Хувь заяаны хүч» дуурийн Дон Карло, /Флоренц, Итали/, Флоренц хотын дуурийн театр,
2021 – Ж.Верди «Аида» дуурийн Амонасро, /Мюнхен, Герман/, Мюнхен хотын дуурийн театр,
2021 – Ж.Верди «Багт наадам» дуурийн Анкастром, /Парма, Итали/, Парма хотын Ж.Вердийн фестиваль гэх зэрэг Дэлхийн шилдэг дуурийн театруудын тайзнаа томоохон сонгодог дууриудад дүрээ мөнхөлж Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа бахархалт дуучин юм.

