Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Сонгуулийг холимог системээр явуулдаг болохыг намуудын төлөөлөл дэмжиж байгаа
Нийгэм

Сонгуулийг холимог системээр явуулдаг болохыг намуудын төлөөлөл дэмжиж байгаа

Эрхэм админBy Эрхэм админ03/27/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.

Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнөөдрийн хурлаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэлээ. УИХ-ын даргын захирамжаар уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. АН, МАН, ХҮН намын төлөөлөл тус ажлын хэсэгт багтсан.

Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т сонгууль болохоос нэг жилийн дотор Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглосон. Энэ дагуу зургаадугаар сарын 20-ноос өмнө Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, батлах үүрэгтэй.

Гуравдугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын хурлаар саналыг нь авч, УИХ-д өргөн барих бэлтгэл ажлыг хангаж байна.

Сонгуулийн хуульд оруулах таван өөрчлөлтийг хэлье.

  1. Сонгуулийг холимог системээр явуулдаг болохыг намуудын төлөөлөл дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорционал тогтолцоо байх юм.
  2. Сонгуулийн зардлыг бууруулахтай холбоотой асуудлыг тусгасан. Зурагт самбар, ухуулагч шадар туслахуудын тоог багасгаж, аль болох хямд зардалтай сонгууль явуулахад хоёр дахь гол өөрчлөлт чиглэж байгаа.
  3. Гадаадад байгаа сонгогчдын саналыг авахтай холбоотой асуудлыг төсөлд тусгасан.
  4. Улс төрийн намуудад босго тавьдаг. Энэхүү босго таван хувь байгааг гурав болгох ёстой гэж үзэж байгаа.
  5. Нэр дэвшигчдийн доторх нэг хүйсийн эзлэх хувь 30-аас доошгүй байна. Одоо мөрдөж буй Сонгуулийн тухай хуульд энэ тоо 20 хувь байгаа.

Сонгуулийн тухай хуульд ерөнхий агуулгаар ийм таван асуудалд төвлөрч байгаа. Уг хуулийг ирэх долоо хоногоос УИХ-аар хэлэлцүүлэх бодолтой байна” гэдгийг хэлсэн юм.

Түүнчлэн “Үндсэн хуулиар гишүүдийн тоо 76 байх ёстой. Тиймээс уг хуулийн хүрээнд асуудлаа өргөн барих ёстой. Намаар нэр дэвшиж буй 38 хүн нэрсийн жагсаалттай байна. Сонгогч саналаа өгөхдөө намыг нь, нэрийг нь ч хардаг системээр хуулийн төсөл өргөн барьж байгаа. Сонгогч намын нэрээр янз бүрийн хүмүүс сонгогдож байна хэмээн шүүмжилдэг учраас нэрийг нь харж сонголтоо хийх боломжийг бүрдүүлсэн” хэмээв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.