Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Андын илч” компанийнханд халдсан “Ука” хочит Г.Алтанхуяг тэргүүтэй бүлгийнхнийг баривчиллаа
Папарацци

“Андын илч” компанийнханд халдсан “Ука” хочит Г.Алтанхуяг тэргүүтэй бүлгийнхнийг баривчиллаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/28/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Баянцогтын нүүрсний уурхайн ордыг ашигладаг “Андын илч” компанийн холбогдох албан тушаалтнуудад зэвсэглэсэн хүмүүс халдсан тухай мэдээлэл цацагдах болсон. Уг хэргийг дээрх компанийн хувь эзэмшигчдийн хөрөнгийн маргаанаас үүдэлтэй хэмээж буй бөгөөд Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг зарим мэдээллийн хэрэгслээр үүнд холбоотой гэж бичиж буй.

Харин тэрбээр хэвлэлийн бага хурал хийж, холбоогүй, гүтгэлэг гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл хууль сахиулах байгууллагынхан уг дээрмийн хэрэгт холбоотой байж болзошгүй хүмүүсийг дөнгөж сая саатуулан шалгаж эхэллээ. Бидний авсан мэдээллээр өмнө нэг бус удаа танхай, дээрмийн хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан “Ука” хочтой Г.Алтанхуягийг эл хэрэгт буруутгаж буй аж.

Учир нь тэрбээр бүлэг залуустай нийлж “Андын илч” ХХК-ийн Монгол талын захирлуудыг хятад иргэдийн захиалгаар галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан айлган сүрдүүлж заналхийлсэн гэх үйлдэлд холбогдсон нь баримтаар тогтоогдож буй гэнэ. Тэд тус компанийнхнаас гадна Монгол Улсын иргэн О-д хутга тулган бие, эрх чөлөөнд нь халдан заналхийлж түүний нэр дээрх хөрөнгүүдийг захиалагч руугаа шилжүүлсэн, “Лексус-570” загварын тээврийн хэрэгслийг дээрэмдсэн нь тогтоогдож буй аж. 

“Ука” хочтой Г.Алтанхуяг өмнө нь бусдын эд хөрөнгө дээрэмдсэн, галт зэвсэг ашиглан булаан авсан зэрэг хэрэгт холбогдож байсан бөгөөд хамгийн сүүлд Сүхбаатар дүүргийн нутаг дахь”Элит” орон сууцны хорооллын нэгэн байранд мөрийтэй тоглож байсан хүмүүсийг 2016 онд галт зэвсэг ашиглан дээрэмдсэн үйлдэлд хорих ял шийтгүүлж байсан юм. Түүнчлэн “Босоо хөх Монгол”-ын гишүүн гэх нэгэнд халдаж, хятадуудыг их дарамталж, зоддог гэл үү” хэмээн эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйлдэлд нэр холбогдож явсан нэгэн.


Түүнтэй хамт явж “Андын илч”-ийнхэнд халдсан бусад хүмүүс нь ч урьд нь дээрэмдэх, галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмшиж, бусдыг айлган сүрдүүлж, дарамталсан, иргэдийг зодож хүнд гэмтэл учруулсан зэрэг хэрэгт эрэн сурвалжлагдаж байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.