Хүн бүхэн ертөнцийг өөр, өөрийн хувь зохиолын дагуу туулан, тус бүрийн дүрийг бүтээсээр амьдралаас олон янзын мэдрэмжийг авдаг. Амьдралаас авч буй тэрхүү мэдрэмжээ цаасан дээр буулган, уншигчдад хүргэдэг зохиолч Х.Болор-Эрдэнэ хилийн чанадаас уран бүтээлээ туурвиж багагүй хугацааг үдсэн.
Уран бүтээлдээ амьдралыг бодитоор буулгахыг эрмэлздэг тэрбээр өөрийн амьдарч буй хот дахь монголчуудын үнэн төрхийг илчлэнэ гэв.
Тэрбээр “Хулгайч нарын хот байдаг гэвэл та итгэх үү? Би гэрчилнэ. Тэд бүр гэр бүл, ах дүү, садан төрөл, нутаг жалгаараа цуглан амьдардаг. Бас бүлэглэн луйвар хийнэ. Гаднаа цайлган гэгээн гоё дүртэй. Хэний ч санаанд оромгүй хүмүүс байдаг. Энэ талаар цочирдмоор түүхүүдийг бичиж гадаадад амьдардаг зарим монголчуудын далд түүхийг ухаж уудлах цаг болсон бололтой” гэжээ.

