Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Комедиан Д.Амартүвшин хар тамхины хэргээр шалгуулна
Папарацци

Комедиан Д.Амартүвшин хар тамхины хэргээр шалгуулна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/29/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Comedy Lab” клубын гишүүн, комедиан Д.Амартүвшин өөрийгөө либераль үзэлтэй хэмээн “гайхуулдаг”.

Тэгвэл тэрбээр хар тамхины хэргээр шалгуулж магадгүй нөхцөл байдал үүсгээд байна. Учир нь өөрийн цахим хуудаснаа “Өвс хэрэглэсэн хүнийг хар тамхичин гэхээ боль. НҮБ-ээс хассан” гэх мэтээр хар тамхины талаарх үзэл бодлоо илэрхийлж, залууст хар тамхи сурталчилах мэт пост өөрийн цахим хуудаснаа үлдээсэн нь олны анхаарлыг татаад байна.

Тэгвэл түүний коммент дор ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Зоригтбаатар сэтгэгдэл үлдээж “1961 оны конвенцид хар тамхийг хориглосон хэвээрээ байгаа” хэмээн онцлоод, “Хар тамхи, өвс гэх зүйлийн талаар та бүгдэд маргааш мэдээлэл өгнө. Хэргийн тоо яагаад хориотой жагсаалтад орсон тухай гэх мэт. Тухайн үйлдлийг мөн шалгуулахаар мэдэгдсэн байгаа” хэмээжээ.

Д.Амартүвшингийн ярьж буй КАННАБИСЫГ /өвс/ ОЛОН УЛСАД ХОРТ ХАВДРЫН ЭСРЭГ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХИЙГ АЛБАН ЁСООР ЗӨВШӨӨРӨӨГҮЙ.

2020 онд Мансууруулах эмийн комиссын 63-р хуралдаанаар НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн IV жагсаалтаас судалгаа, шинжилгээний зорилгоор ашиглахаар “каннабис болон каннабисын давирхай”-г хассан боловч тус конвенцын 1-р жагсаалт буюу “Олон Улсын хяналтад байх бодисын жагсаалт”-аас хасаагүй болно.
Каннабист 100 гаруй төрлийн бодис байдгаас нэг нь каннабидиол буюу CBD юм. Шинжлэх ухааны үүднээс CBD нь бүрэн судлагдаагүй бодис бөгөөд хорт хавдрыг эмчилдэг гэх эмнэл зүйн судалгаа байхгүй. Дэлхийн улс орнуудаас 20 гаруй хувь нь каннабисын хэрэглээг хуульчилснаас 15.4 хувь нь мансууруулах зорилгоор хэрэглэх, тогтоосон хэмжээтэйгээр биедээ авч явахыг зөвшөөрсөн.
Шалтгаан нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хар зах зээл, гэмт бүлэглэлүүдийг хянах, хэрэглэгч донтогч нарыг эмчилгээ үйлчилгээнд хамруулах юм. Монгол Улсын Эрүүгийн хуулиар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдтэй холбоотой гэмт хэрэгт 1-20 жил хүртэл эсхүл бүх насаар хорих ял шийтгэдэг.
Мөн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулиар эмчилгээ, шинжилгээ, судалгааны зорилгоос бусад тохиолдолд тэдгээрийн түүхий эд бэлтгэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглоно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.