Гоо сайханд золиос хэрэгтэй гэдэг ч, эрүүл мэндээрээ золиос гаргана гэдэг утгагүй.
Тэгвэл нэгэн иргэн UBH төвийн 7 давхарт байрлах Nandin nail art & make up, eyelash studio гэх газар сормуус хийлгээд сохорохоо шахаж байгаагаа олон нийтийн сүлжээнд онцолжээ.
Тэрбээр “Сэрэмжлүүлэг: Яахав модель болж болно оо охидоо гэхдээ яг ямар материалаар ариутгаж цэвэрлэсэн эсэхийг нь сайн асуугаарай. Би 3 сарын 27-нд “Nandin nail art & make up, eyelash studio”-ийн Зулаа шэх хүн дээр хийлгэсэн байдаг юм. Тухайн үед нулимс гоожиход, “Битгий уйлаад бай, япон цавуу харшлахгүй” гэж загнуулдаад хийлгэсэн.Ганц шөнийн дотор миний нүд хорсож, хараа бүрэлзээд, халуу дүүгэж тэсэхийн аргагүй өвдсөн болохоор эмнэлгээр яваад, хийлгэсэн газраа очоод хэлтэл, “Уучлаарай” ч гэж хэлэхгүй, “хавдаагүй байна, зүгээр байна” гэх зэргээр бүгдээрээ дайраад байхаар нь гараад ирлээ. Ээ бурхан минь, ариутгах төхөөрөмж нь нэг иймэрхүү. UBH center 7 давхар 724тоот” хэмээн бичжээ.

