Хөвсгөл нутгийн унаган хүү Л.Сөрөлт анх дуучин болох чин хүсэл эрмэлзэлтэй нийслэлд орж ирсэн ч, жүжигчний ангийн хуваарь ирснээр Л.Сөрөлт жүжигчин болжээ.
Шавилхан биетэй, нүүрэндээ цагаахан инээд тодруулж гүйдэг тэрбээр дөнгөж сургууль төгсөөд “Шинэ-Үе” гэх их айлын тогооноос хооллон ард олондоо танигдсан нэгэн.
Харин тэрбээр сүүлийн үед тайзнаа “амьдрахаасаа”илүүтэй лекц уншиж багшлах зорилго өвөртлөх болсон гэнэ.
Ингэхдээ жүжигчин мэргэжлээрээ бус сэтгэлзүйч болж түүгээрээ ажиллахыг мөрөөддөг болсон гэнэ шүү.

