Сошиалд алдартай “аатай” бүсгүйчүүдийн нэг бол балетчин тодотголтой Сүнээ. Төрийн ордны тамхины цэгээс сонссон зүйлийг сошиалд хамгийн түрүүнд бичиж өөртөө олны анхаарлыг татсан тэрбээр анхны үрээ өлгийдсөн бололтой.
ТV5 телевизийн мэдээний анкор буюу хөтлөгч хийж байсан ч сүүлийн үед харагдахаа больсон юм. Шинэ ээжүүдийн 20-иос илүү хувь нь төрсний дараах сэтгэл гутралд автдаг билээ. Тэгвэл тэрээр сэтгэл гутралыг давж буй бололтой.Гэртээ хүүхдээ харж буй ээжүүдийг магтаж сэтгэлээ дэлгэсэн байна.
Цахим хуудасанаа “Энэ дэлхийн хамгийн агуу хүмүүс бол эх хүн байдаг юм байна. Өөрийгөө бүрэн золиосолдог ч түүнээс ч илүү агуу хайр аз жаргалыг эргүүлээд олж авч байдаг.Гэртээ суугаа олон мянган ээж нар минь та нар хамгийн чухал бас гайхалтай ажлыг 24 цагийн турш ядрах гомдох эрхгүй ямарч цалин хөлсгүй хийж байгаа.
Өөрийгөө бүү голоорой бие бол яаж ч хүссэнээрээ Өөрчлөгдөж болдог, мөнгө хүсвэл олдож л байдаг, Итгээрэй хэзээ нэг өдөр чиний цаг ирнэ.Битгий сэтгэлээр унаж Өөрийгөө голоорой. Сэтгэл зүйгээ хүчтэй байлгаарай. Дахиад итгээрэй чиний Үе заавал ирэх болно” гэжээ.