Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

    05/13/2025

    МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

    05/13/2025

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Хавтаст хэрэг: ‘Таван нүдэн’ Б.Батзаяа гэм буруутай нь тогтоогдвол 2-8 жилийн ял авна
Гэмт хэрэг

Хавтаст хэрэг: ‘Таван нүдэн’ Б.Батзаяа гэм буруутай нь тогтоогдвол 2-8 жилийн ял авна

coolBy cool04/03/2023Updated:05/01/2023Сэтгэгдэл байхгүй6 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөгжлийн банкны гэх хэрэг шүүхэд шилжсэн бөгөөд 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Хэдийгээр хэргийг нээлттэйгээр шийдэх байсан ч шүүх хуралд оролцогчид шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасан тул хэн нь ямар гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар олон нийт мэдэх боломжгүй болсон юм.

Тиймээс www.Tac.mn сайтын сурвалжилах баг уг хэргийн талаарх цуврал нийтлэл бэлтгэн хүргэж байна. Бид эхний цувралд Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдүүдийн хэн нь хэн бэ гэдгийг гурав хуваан хүргэсэн бол энэ удаад яллагдагчаар татагдсан этгээдүүдийг ямар хэрэгт буруутгаад байгааг хүргэж байна. Бид энэ удаад “Таван нүдэнг”-ийн босс Б.Батзаяа ямар хэргээр яллагдагч  болсныг  хүргэж байна.

Иргэн Б.Батзаяаг та бид экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойрын хүн гэдгээр нь эчнээ таних болсон. Сүүлийн үед харин тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний бүхий “Таван нүдэн” брэндээр өөрийгөө аятайхан харагдуулах болсон. Харин тэрбээр өнөөдөр “Хөгжлийн банкны” гэх хэргийн 80 яллагдагчийн нэг болсон.

Баасандоржийн Батзаяа нь 1974 онд төрсөн, багш дасгалжуулагч мэргэжилтэй, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан, “Мин про” ХХК-ийн захирал, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэгт  оршин суудаг, ял шийтгэлгүй, Хишигтэн алаг адуун овогтой.

Яллагдагч Баасандоржийн Батзаяа нь нийтийн албан тушаалтнаар буюу Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа 2011 оны Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт “хараат бус байх”, 6.1.5 дахь хэсэгт “хариуцлагатай байх” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж:

  • 2011 оны Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжпийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэж,
  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүн, хэрэв хэд хэдэн гишүүн хариуцах бол тэдгээр нь хянан үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаанд оруулахыг зөвшөөрнө. Төсөл нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлигт нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохино” гэж,
  • 7-д “хариуцсан гишүүний зөвшөөрсөн төсөл, түүний үндэслэлийг Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдад танилцуулж, түүний зөвшөөрснөөр нийт гишүүнд уг асуудлыг хэлэлцэхээс ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө гардуулсан байвал зохино” гэж,
  • Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна. Засгийн газар захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно” гэж,
  • Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ын Тав /Хуралдаанд хэлэлцүүлэх асуудалд санал авав/-ийн 5.1.4-т “төсөв, хөрөнгө, санхүү болон нэмэгдэл хөрөнгө шаардагдах асуудалд санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага. Санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага санал өгөхдөө тухайн асуудлын нийгэм, эдийн засаг (улсын төсөв, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчид, бараа, бүтээгдэхүүний үнийн түвшин), байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн эдийн засгийн тооцоо, судалгааг заавал тусгасан байна” гэж,
  • Мөн журмын Зургаа /Хуралдаанд хэлэлцэх асуудлыг Хэрэг эрхлэх газарт хүргүүлэх/-ийн 6.1-д “Хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулж холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-оос доошгүй өдрийн өмнө сайдын (түүний эзгүйд дэд сайдын) гарын үсэгтэй албан бичгээр Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 256 дугаартай “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай” тогтоолыг үндэслэн,

“Бэрэн групп” ХХК-аас 2013 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн зээлийн хүсэлтийг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар санхүүжилт олгох эсэх асуудлыг хэлэлцэхдээ:

–           Эрсдэлийн удирдлагын газрын 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/14/417 дугаартай Зээлийн саналд хийсэн эрсдэлийн дүгнэлтэд “…Төслийг хэрэгжүүлэх нь эрсдэлтэй гэж дүгнэж байна…” гэж,

–           Зээлийн газрын Байгууллагын зээлийн хэлтсийн танилцуулгад “…Төслийн үр ашигт гол нөлөөлөх хүчин зүйл нь бэлэн бүтээгдэхүүний худалдах үнэ, хөрөнгө оруулалтын зардал болон төсөл хэрэгжүүлэгч өөрөөс оруулах хөрөнгө оруулалт саатах, ашиглалтын зардал буюу бүтээгдэхүүний өөрийн өртгийн өсөлт бууралт, Япон улсын ЗВ1С банкнаас олгогдох зээл арилжааны банк дээр татгалзах эрсдэлтэй” гэж дурдсаныг мэдсээр байж “Бэрэн групп” ХХК-д 22,700,000 хүртэлх ам.долларын зээлийг олгохыг дэмжсэн санал өгч, 2014 оны 02 дугаар сарын 11- ний өдрийн 08 дугаартай “Бэрэн групп” ХХК-д зээл олгох тухай” тогтоол гаргаж,

Улмаар Монгол Улсын Хөгжлийн банк болон “Бэрэн групп” ХХК-ийн хооронд 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3-АҮ-ХО 2014-11 дугаартай 22,700,000 ам.долларыг жилийн 8 хувийн хүүтэй, 45 сарын хугацаатай, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэй “Зээлийн гэрээ”-г байгуулж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд 7 удаагийн санхүүжилтээр нийт 22,699,550.20 ам.доллар буюу 44 311 962,051.84 төгрөгийг “Бэрэн групп” ХХК болон түүний хамаарал бүхий хуулийн этгээд, бэлтгэн нийлүүлэгч нарын арилжааны банкан дахь данс руу шилжүүлэн олгож, “Бэрэн групп” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгон Монгол Улсын Хөгжлийн банканд 44,311,962,051.84 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан юм.

Улмаар түүнд Эрүүгийн хуулийн  22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа.

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл түүнд 2-8 жилийн хорих ял оноох юм.

Ташрамд дуулгахад, Б.Батзаяа өмнө нь Х.Баттулгатай хамт хоёр ч хэрэг дээр шалгагдаж, саатуулагдаж байсан түүхтэй.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

Бэлтгэсэн:

А.Баярмаа

П.Пүрэвчулуун

Холбоотой мэдээлэл

  

Холбоотой мэдээлэл буюу өмнөх цуврал:

Хавтаст хэрэг: Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд /цуврал№1/

Хавтаст хэрэг: Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд /цуврал№2/

Хавтаст хэрэг: Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд /цуврал№3/

Хавтаст хэрэг: Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Х.Ганхуягийн ээжийн компанид зээл гаргаж өгөөд яллагдагчаар татагджээ /цуврал№4/

Хавтаст хэрэг: УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 100,000 ам.долларын хахууль авч, үндэслэлгүй хөрөнгөжснөө тайлбарлаж чадаагүй тул яллагдагчаар татагджээ /цуврал№5/

Хавтаст хэрэг: Б.Найдалаа Хөгжлийн банкны ТУЗ-д ажиллаж байхдаа “Бэрэн групп” ХХК-д 44.3 тэрбум төгрөгийн зээл гаргуулсан хэргээр яллагдагчаар татагджээ /цуврал№6/

Хавтаст хэрэг: Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ 62,058,455,541 төгрөгийн учруулсан, 70 сая төгрөг хахуульд авсан хэргээр яллагдагчаар татагджээ /цуврал №8/

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.