Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Улс хоорондын ачаа тээврийн С бичгийг худалдан борлуулах боломжгүй
Мэдээ

Улс хоорондын ачаа тээврийн С бичгийг худалдан борлуулах боломжгүй

Эрхэм админBy Эрхэм админ03/29/2023Updated:04/03/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК улс хоорондын нүүрс тээврийн С төрлийн бичгийг зарж байна гэх ташаа мэдээлэл гарсан.

Монгол Улсын Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, байнгын ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрөл олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, тээвэрлэлтийг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг Ерөнхий гэрээний журмаар нээлттэй, ил тод сонгон шалгаруулж 2023 оны нэгдүгээр улирлаас эхлэн “С” төрлийн зөвшөөрөл олгож байна. 2023 оны нэгдүгээр улиралд Гашуунсухайт хилийн боомтод нийт 7,800 “С” зөвшөөрөл олгохоос 60%  буюу 4,680 зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний тээвэрлэлтэд олгосон.

2023 оны I улиралд С төрлийн зөвшөөрлийг олгохдооо хоёр хэлбэрээр зохион байгуулж ажилласан. Энэ нь нүүрс борлуулалтын уурхайн ам нөхцөлөөс хүргэж өгөх нөхцөл рүү шилжиж байгаатай холбоотой юм.
1. Хүргэж өгөх нөхцөлөөр борлуулж буй нүүрс тээвэрлэлтийг гүйцэтгэх тээврийн аж ахуйн нэгжиийг Ерөнхий гэрээний аргаар нээлттэй сонгон шалгаруулж,  хоёр дахь шатны цахим арилжаанд хамгийн бага үнийн санал ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслүүдэд,
2. Уурхайн ам нөхцөлөөр борлуулж буй нүүрс тээвэрлэлтийг гүйцэтгэх тээврийн аж ахуйн нэгжид хувь тэнцүүлэн олгохдоо Битүүмжлэгдсэн тээврийн баг үүсгэж, Авто тээврийн үндэсний төвийн нэгдсэн системээр дамжуулж хүсэлт гаргасан байх хоёр шаардлага тавьж, шаардлага хангасан аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслүүдэд олгох боломжтой С төрлийн зөвшөөрлийг хувь тэнцүүлэн тус тус олгосон.

2023 оны нэгдүгээр улиралд “Эрдэнэс Тавантолгой” ХК-наас С төрлийн зөвшөөрөл хүссэн 10 мянга гаруй тээврийн хэрэгслээс 4,680 тээврийн хэрэгсэлд олгох боломжтой байсан ба хувь тэнцүүлэн олгохдоо хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн байдлаар давуу эрх олгохгүйгээр бүх мэдээллийг ett.mn сайтад нээлттэй, ил тод байршуулснаар харилцан хяналт тавих боломжтой болсон.

Өөрөөр хэлбэл С зөвшөөрөл олголт ил тод нээлттэй, тэгш хуваарилалттай хяналттай болсноор худалдан борлуулах, хууль бусаар олгох асуудал байхгүй нөхцөлийг бүрдүүлсэн. Иймд олон нийтэд ташаа мэдээлэл тарааж, төөрөгдөл үүсгэхгүй байх, бодит эх сурвалжаас мэдээлэл түгээхийг уриалж байна.

Этт
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.