Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Эцэг хүн та аз жаргалтай гэр бүлийг бүтээ дараах зүйлийг амьдралдаа мөрдлөг болгож үр хойчдоо гэрэлт замыг нь засаарай
Папарацци

Эцэг хүн та аз жаргалтай гэр бүлийг бүтээ дараах зүйлийг амьдралдаа мөрдлөг болгож үр хойчдоо гэрэлт замыг нь засаарай

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/05/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эцэг хүн та аз жаргалтай гэр бүлийг бүтээ дараах зүйлийг амьдралдаа мөрдлөг болгож үр хойчдоо гэрэлт замыг нь засаарай.

1. Үр хүүхдээ сонс

Тэдний сонирхлыг өөрийнхөөсөө илүүд тавь. Новшийн АРХИ, тамхи хэрэглэдэг бол одооноос муу зуршлаасаа салах хэрэгтэй. Хэрэв та салахгүй бол үхсэний чинь хайр дурлал үзэн ядалтаар дүүрэн, өөртөө анхаарал тавьж чадахгүй бол хүүхэддээ эхнэрээ анхаарна гэдэг юу л бол доо.

2. Тэднийг хамгаал.

Аав байх хамгийн чухал тал бол хамгаалагч. Эрүүл, аюулгүй орчинд өсгөх нь таны үүрэг. Хүүхэддээ үлгэр жишээ болж байх хэрэгтэй. Санхүүгийн хувьд ч мөн энэ хамаатай. Санхүүгийн баталгаатай байлгах тал дээр сайн аавууд үргэлж анхаардаг.

3. Тэдэнтэй цагийг өнгөрүүл.

Ихэвчлэн ажлаа тараад гэртээ харих үедээ аавууд бид ядардаг боловч ажлын өдрүүдэд үр хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цорын ганц боломж бидэнд олддог. Энэ цагаа ашиглан хүүхэдтэйгээ өдрийг хэрхэн өнгөрүүлсэн талаар ярилцаж цагийг үнэ цэнэтэй байлгах хэрэгтэй. Эцсийн эцэст үр хүүхдүүд маань өсч том болоод биднийг орхиод амьдрал зохиож явах хүртэл тийм ч олон жилүүд байдаггүйг санах хэрэгтэй.
4. Тэднийг тэвэр.
Аавууд хайраа илэрхийлэхдээ үргэлж бэлэн байх ёстой. Үр хүүхдээ тэвэрч тэдэнд хайртайгаа харуулж бай.

5. Хамт тогло.

Телевиз үзэж буйдан дээр суухаа болиод хүүхэдтэйгээ гадаа гарч тогло. Тэдний юунд дуртайг нь олж мэдэж хамтдаа хөгжилтэй байх олон арга замуудыг хай. Тэд аавтайгаа тоглох дуртай.

6. Эхнэртээ тусал.

Заримдаа эх хүний үр хүүхдээ асарч буй байдал нь зөвхөн эмэгтэй хүний л хийх ёстой ажил мэт санагдуулж болзошгүй тул аавууд үүнд туслах хэрэгтэй. Хүүхдийнхээ живхийг солих, хоолыг нь өгөх, усанд оруулах, шөнө сэрэх үед унтуулах гэх мэт. Үр хүүхдийнхээ өсч бойжих бүх үйл явцад нь гар бие оролцоорой.

7. Ном уншиж өг.

Хүүхдийн номнууд маш зугаатай. Тэдэнд ном уншиж сонирхолтой зүйлсийг хуваалцаж тэдний ертөнцийг бүтээхэд нь тусал.

8. Ээжтэй нь адил байр суурьтай бай.

Хүүхдийнхээ өмнө бүү маргалд. Эхнэрээ дэмж. Сайшааж бай. Энэ нь тэднийг эмэгтэй хүнийг хүндэлж хайрлах, ирээдүйд маш сайн эцэг эх болоход нь туслах чухал зан чанар байх болно.

9. Өөртөө итгэлтэй байдлыг заа.

Хийж буй зөв үйлдлүүдийг нь магтаж урамшуулж бай. Сайн зан чанаруудыг нь өөрт нь хэлж сайшааж байх нь чухал. Тэднийг сонс, ямар үнэ цэнэтэй болохыг нь мэдрүүл. Урмыг нь хугалах асуудал гаргасан бол үр хүүхдээсээ уучлалт гуй.

10. Мөнгө санхүүгийн тал дээр ойлголт өг.

Харин бага насанд нь таарсан мөнгө санхүүгийн тал дээр зөв ойлголтууд өгч байх хэрэгтэй. Мөнгөний үнэ цэнэ, хадгаламж, зорилгодоо хүрэхэд хуримтлал үүсгэх, зөв зарцуулах гэх мэт.

11. Өөртөө ч мөн цаг гарга.

Өөртөө анхаарал тавьж өөрийгөө хүндэлдэг бие хүн гэдгээ ч мэдэрч байх нь чухал. Заримдаа ганцаараа байх эсвэл найз нөхөдтэйгөө уулзах цагийг гаргаж байх хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаарч зөв хооллох, дасгал хийх зэргүүдийг үргэлж хийж байх тул эрүүл байгаарай.

12. Ээжийг нь хайрла.

Хүүхэд эхнэртээ сайн хандах хэрэгтэй. Болзоонд урь, массаж хийж өг, ганцаараа байх ч хугацаа өгч янз бүрийн амралт төлөвлө, гадуур гарах үед гэрийн ажлыг хийж хүүхдээ харж байх, гэнэтийн бэлэг барь. Ээж хүн аз жаргалтай байвал үр хүүхэд ч мөн аз жаргалтай байх болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.