ГЕГ-ын хяналт шалгалтаар Вьетнам улсаас вагоноор импортоор орж ирсэн 171.45 тонн цагаан будаанаас шавж илэрчээ.
Гаалийн хяналт шалгалтын биет үзлэг болон лабораторийн шинжилгээгээр гадаад хорио цээртэй суринамын гурилч цох /Oryzaephilus surinamensisL/ үхсэн хэлбэрээр, хэвлий хэсгийн тасархай, авгалдайн гуужсан хальсаар их хэмжээгээр бохирлогдсон нь тогтоогдсон байна.