Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

    05/13/2025

    МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

    05/13/2025

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Онцгой байдлын хурандаа Ж.Наранмандахад таван жил хорих ял шийтгэжээ
Папарацци

Онцгой байдлын хурандаа Ж.Наранмандахад таван жил хорих ял шийтгэжээ

Эрхэм админBy Эрхэм админ04/06/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байсан, сүүлийн хоёр сар орчмын хугацаанд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид эхнэрийн хамт хоригдсон учраас албан тушаалаас нь түдгэлзүүлсэн, хурандаа Ж.Наранмандах нарын хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэжээ.

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын дэмжлэгээр 2021 оны хавар дээрх албан тушаалд томилогдсон, өмнө нь Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын хорооны дэд дарга зэрэг албан тушаал хашиж байсан тэрбээр эхнэр Б.Баярмаагийн хамтаар хэд хэдэн хүнийг залилан мэхэлсэн хэрэгт холбогдсон юм. Тэд иргэн Т, Э нарын үл хөдлөх таван хөрөнгийг “БНХАУ-ын иргэдэд өндөр үнээр, түргэн шуурхай борлуулж өгнө” хэмээн итгэл төрүүлж эзэмших, өмчлөх эрхийг нь нэр дээрээ шилжүүлэн аваад залилан 1.5 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан нь цагдаагийнхны явуулсан мөрдөн байцаалтаар тогтоогдсон байдаг. Мөн эхнэр Б.Баярмаа нь “тендерт шалгаруулна, Хонконгоос хөрөнгө оруулалт татаж өгнө” гэх зэргээр 2013-2019 оны хооронд 26 иргэнээс нэг тэрбум гаруй төгрөг мэхэлснийг ч хууль сахиулагчид шалгаж тогтоосон билээ.
Ж.Наранмандах эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдчихаад байхад тухайн үеийн ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг тушаал гаргаж хурандаа цол олгосон юм. Энэ нь онцгой байдлын байгууллага болон төрийн цэргийн байгууллын цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг хэрэгжүүлэгч ЗХЖШ-ынхан хүнээ судалдаггүйгээс хурандаа, генерал цолны нэр хүнд унахад ч нэрмээс болсон гэдэгтэй олон хүн санал нэгддэг. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Ж.Наранмандах, Б.Баярмаа нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 28-нд хэлэлцээд бусдыг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон юм. Дээрх хоёр шүүгдэгч хохирол, төлбөр төлөхөө илэрхийлж, тав хоногийн завсарлага авснаар шүүх энэ сарын 4-ний мягмар гарагт ял шийтгэл ногдуулах хурлыг нь хийхээр болсон аж. Гэвч онцгой байдлын хурандаа Ж.Наранмандах, түүний эхнэр Б.Баярмаа нар хохирлоо төлж барагдуулаагүй гэдгийг хохирогчид, тэдний өмгөөлөгч нар бидэнд мэдээллээ. Шүүх дээрх хоёр шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оноох хурлыг товлосон өдрөө үргэлжлүүлэн хийж, нөхөрт нь тав, эхнэрт нь 10 жил хорих ял шийтгэсэн байна.

гэмт хэрэг Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.