Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Усны” тодотголтой хуванцар савнаас татгалзая
Папарацци

“Усны” тодотголтой хуванцар савнаас татгалзая

Эрхэм админBy Эрхэм админ04/06/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хөх, шар, цагаан өнгийн эдгээр хуванцар сав бараг айл бүрт бий. Зарим нь хортой гэдгийг нь мэдсээр байж хэрэглэдэг бол нөгөө нэг хэсэг нь хор хөнөөлийг нь мэддэггүйгээсээ хэрэглэсээр ирсэн.
Тэгвэл тус савыг хүнд үйлдвэрийнхэн хэрэглэдэг ажээ. Өөрөөр хэлбэл, будагч хорт бодисыг тус саванд савлаж оруулж ирдэг юм байна.
ШӨХТГ-аас гаргасан нэгэн судалгаагаагаар гэр хорооллын айл өрхүүд ундны ус, хүнсний шингэн бүтээгдэхүүн хадгалдаг хувсанцар савнууд нь эрүүл ахуй, чанарын шаардлага хангаж буй эсэх, энэ талаарх иргэдийн мэдлэг хэр байгааг тодорхойлсон байна.
Гэтэл хуванцар саванд тэмдэглэсэн тэмдэг, тэмдэглэгээг уншиж, таних хэрэглэгчийн боловсрол маш муу байгаа нь нотлогдсон байна.
Судалгаанд гэр хороололд амьдарч буй 500 иргэн болоод “Нарантуул”, “Тоса” худалдааны төв, Ус түгээх байр, “Хар хорин” захын худалдаачдыг хамруулсан байна.
Ингэхэд зах, худалдааны төвүүдэд худалдаж, ашиглаж буй хүнсний зориулалттай савнууд нь 5 номерын тэмдэглэгээ болон стандартын шаардлага хангаагүй байсан ба ийм тэмдэглэгээтэй сав хилээр орж ирдэггүй болох нь тогтоогджээ. Худалдаалагдаж буй хуванцар савнуудын зориулалт нь тос, химийн бүтээгдэхүүн хадгалах тэмдэглэгээтэй байсан ба мөн ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээгүй, хаана үйлдвэрлэсэн, зориулалт нь тодорхойгүй байсан аж.
Судалгаанд оролцогчдын дийлэнх нь хүнсний зориулалтын бус хуванцар савыг өргөн хэрэглэдэг, энэ нь хүний эрүүл мэндэд хортой гэдгийг мэддэг ч хэрэглээндээ байнга ашиглаж байгаа нь тодорхой харагджээ.
Мөн дийлэнх хэрэглэгч стандарт шаардлага хангасан хямд үнэтэй сав худалдаалвал худалдаж авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн судалгаанаас харахад хуванцар саванд тэмдэглэсэн тэмдэг, тэмдэглэгээг уншиж, таних талаар хэрэглэгчийн боловсрол маш муу байгаа нь нотлогдсон байна.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.