Контентийн салбарт Золбоо Тв нэрээр танигдсан ютубер Золбоо түүний гэргий Уянгаа нар шинэ оны эхээр бяцхан охиноо өлгийдсөн.
Хэдийгээр хосууд хоёр өөр тивд амьдардаг ч нэгнээ олж ханилснаа олонд дэлгэж, амьдралынхаа үнэ цэнэтэй үйл явдлаараа залууст үлгэрлэдэг. Тэгвэл тэд анх удаагаа охиныхоо гэрэл зургийг цахим хуудаснаа дэлгэжээ.
Хосуудын хувьд 30 насны босго алхсан хойноо амьдрал зохиосон тул харилцааныхаа бүх зүйлд хоёргүй сэтгэлээр ханддаг гэдгээ илэрхийлдэг