Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбооны хуучин гишүүдийн зураг цахим хуудаснаа дэлгэгдэжээ. Тэдний дунд Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад хэргийн сайд асан Д.Цогтбаатар, дуучин Хаянаа, мисс Ч.Содтуяа зэрэг энэ цагийн олны танил эрхмүүд харагдана.
Холбооныхоо шинэ жилийн үеэр багагүй идэвхитэй оролцдог байсан болохыг тус гэрэл зураг гэрчилнэ. Тэр дундаа энэ цагийн Сангийн сайд Б.Жавхлангийн алиалагч болсон төрх олныг баясгаж байна.

Ташрамд дуулгахад, сошиалд дуучин Серёжатай төстэй гэгдэж байсан Б.Жавхлан сайд залуудаа Серёжагаас тэс өөр залуу байсан байна шүү, бүсгүйчүүдээ.

