Сошиал од Екатерина Өлзийжаргал нөхөр, охины хамт хилийн чанад руу аялалд гарчээ. Түүний хувьд хоёрхон сарын өмнө нярайлсан ч, төрөөд 14 хонов уу үгүй юу ажилдаа орж, лайваа хийн, шинэ бараа бүтээгдэхүүнээ танилцуулж эхэлсэн.
Мөн ар гэрийнхээ амьдралд өмнөхөөсөө илүү цаг зав гаргаж, өөрийн туршлага мэдлэгээ цахим хуудаснаа онцолж, бусдад зөвлөгөө өгдөг.
Олны танил хүмүүсийг хуримдаа урьж, одуудын эгнээнд багтах болсон гэдгээ батласан тэрбээр энэ жил 37 настай.

