Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий инженер Д.Батмөнхийн албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг шүүхэд шилжлээ
Папарацци

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий инженер Д.Батмөнхийн албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг шүүхэд шилжлээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/10/2023Шинэчилсэн:04/10/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

-Үүргийг нь биелүүлсэн хоёр эмэгтэйг ажлаас нь чөлөөлжээ-

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын I орлогч Түмэн-Аюушийн Батмөнх нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тус шүүхийн шүүгч нь урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 24-нд хийхээр товлож буй гэнэ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын I орлогч, ерөнхий инженер, тус үйлдвэрийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн даргаар ажилладаг Т.Батмөнх 2021 онд албан хэрэгцээндээ ашиглаж байсан “Лексус-570” загварын 99-14 УБҮ улсын дугаартай жийпийг 16 сая төгрөгөөр худалдах шийдвэр гаргуулан төрийн өмчийг үнэгүйдүүлж, албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан билээ.

Уг нь 2020 оны жилийн эцсийн тооллогоор уг машиныг худалдах тухай шийдвэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-аас гаргаагүй байж.

Гэтэл Д.Батмөнх нь тус газрын мэргэжилтэн Д.Болортуяад дээрх “Лексус-570” болон 45-74 ОРХ дугаартай “BMW-535”, 21-00 ОРХ дугаартай “Тоёота хаис” автомашиныг актлах, дуудлага худалдаагаар борлуулах тухай олон нийтэд мэдээлэхгүй байх, худалдааг хязгаарлагдмал оролцогчтой зохион байгуулах талаар чиглэл өгсөн гэнэ.

Үүнийх нь дагуу ТӨБЗГ-ын мэргэжилтэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн нягтлан бодогч Д.Сэлэнгэд уг тээврийн хэрэгслүүдийг актлах, олон нийтэд мэдээлэхгүй байх үүрэг өгсөн аж.

Улмаар 2021 оны долдугаар сард дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг байгуулж, хяналт тавьж ажиллахыг дээрх Т.Батмөнхөд даалгажээ.

Ингээд дуудлага худалдаанд түүний жолооч Б.Энхбаатарын хамаарал бүхий этгээд оролцож, 2012 онд үйлдвэрлэсэн “Лексус-570”-ыг 16 сая төгрөгөөр худалдан авсан байна. Улмаар түүнийгээ 120 сая төгрөгөөр бусдад худалдсан аж.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын I орлогч Т.Батмөнх болон Д.Болортуяа, Д.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг АТГ-ынхан шалгаж эхлэх үедээ албан тушаалаас нь түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж байж.

 

Тус шүүхийнхэн Т.Батмөнхийн үүрэг даалгаврыг гүйцэтгэсэн ТӨБЗГ-ын мэргэжилтэн болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн нягтлан бодогчийг ажлаас нь түдгэлзүүлэх захирамж гаргасан гэнэ. Харин албан тушаалаа урвуулж, жолоочийнхоо хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгож, төрийн өмчид их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй Т.Батмөнх өнөөг хүртэл дээрх албан тушаалдаа тухалсаар буй юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй “5Ш” ажиллалагааны нэг “Шүүр”-ийн хүрээнд төрийн байгууллага, төрийн өмчит компани дахь хууль бус томилгоо, авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, ёс зүйгүй албан тушаалтнуудыг чөлөөлөхөөр болсон.

Гэвч “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий инженер Т.Батмөнх бусдаар гэмт хэрэг үйлдүүлж, жолоочдоо давуу байдал олгож, ажлаа хийж байсан хоёр эмэгтэйг яллагдагчаар татуулчихсан атал өөрөө суудалдаа сууж буй нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага, Засгийн газрын холбогдох албан тушаалтнууд авлигатай тэмцэх сонирхолгүйг харуулж байна.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.