Өнгөрсөн амралтын өдөр Фантастик хамтлагийн жүжигчин Э.Одбаяр эмэгтэй дүрд хувирч тоглосон нь олон хүний “элгийг хөшөөв”. Өөрийн энэхүү эмэгтэй дүрийнхээ нүүр будалтын ширээний ард тэрбээр стори хийж “Дараагийн удаад нүүр будалтын лайвтай шүү” хэмээн маазрахаа мартсангүй.
Жүжигчин залуугийн хувьд энэ жил 34 нас хүрч буй бөгөөд эхнэр хүүгийн хамт амьдардаг. Хошин урлагт анха тоглодог байсан тэрбээр 2015 онд нээлтээ хийсэн “Маш нууц” киноны гол дүрд тоглож, хошин урлагаас “урвасан” түүхтэй.
Тэрбээр “18 нас, Би чамд хайртай”, “Үргээлэг 2” кинонд гол дүр бүтээж өөрийгөө ирээдүйтэй залуу жүжигчин гэдгээ батлаад авсан.
Тэрээр спортын идэвхтэн бөгөөд фитнесст багагүй цагийг өнгөрүүлж, эрүүл мэнддээ анхаардаг залуусын нэг.

