Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлтсийн дарга 70 саяын хахууль авсан хэргийг шалгаж дуусав
Папарацци

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлтсийн дарга 70 саяын хахууль авсан хэргийг шалгаж дуусав

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/11/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ынхантай холбоотой авлига, албан тушаалын хэрэг удаа дараа гарч байна. Бид өмнөх дугаартаа тус үйлдвэрийн ерөнхий инженер бөгөөд Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга Т.Батмөнх 2012 онд үйлдвэрлэсэн “Лексус-570”-ыг 16 сая төгрөгөөр худалдан борлуулсан хэрэгт албан тушаалаа ашиглан оролцсон хэргийг шүүх хянаж байгаа талаар уншигчдадаа хүргэсэн.
Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн өөр нэг албан тушаалтны хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлжээ. Тодруулбал, тус үйлдвэрийн Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Г.Жаргалсайхан эрх мэдлээ урвуулж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 70 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон байна.

Тэрбээр тендерт оролцсон нэгэн аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтад ялуулсныхаа “шагнал”-д үеэл дүүгийнхээ эзэмшлийн “Өсөх плюс технологи” ХХК-ийн дансаар дамжуулан уг мөнгийг авсан аж.

Төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэрэг буурахгүй байгаад дүгнэлт хийж Орхон аймгийн Прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх бүхий албан тушаалтнуудад урьдчилан сэргийлэх яриа таниулга хийсэн нь ч үүнтэй холбоотой гэсэн мэдээлэл байна. Тус аймагт 2022 онд төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэрэг 16 байсан бол энэ жилийн I улирлын байдлаар найман гэмт хэрэгт төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн ажилтнуудыг яллагдагчаар татан шалгаж байгаа гэнэ. Тэднээс цөөнгүй нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтан аж. Энэ нь зөвхөн Орхон аймгийн Прокурорын газраас хяналт тавьсан хэргийн тоон мэдээлэл юм. Харин НПГ-ынхан хяналт тавьсан олон хэрэг байгаа гэнэ.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.