Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Д.Одзаяа: Яалтчгүй ядраад харшил хөдлөөд нүүр ам хавдсан байсан
Папарацци

Д.Одзаяа: Яалтчгүй ядраад харшил хөдлөөд нүүр ам хавдсан байсан

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/11/20231 сэтгэгдэл4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэвтрүүлэгч Д.Одзаяа Энэтхэгүүдийн дунд шар өнгийн нөмрөгтэй явж байгаа бичлэг сошиалд хүчээ аваад байгаа. Тус бичлэгийг үзсэн хүмүүс аялагч Г.Ганхүүтэй төстэй царайтайг гайхаж шэйрлэсээр байгаа билээ. Тэгвэл тус бичлэг болон Энэтхэгт аяласан аялалынхаа талаар Д.Одзаяа өөрийн цахим хуудаснаа “Саяхныг хүртэл би Атеист буюу шашингүй үзэлтэй л гэж явдаг байлаа. Явдаг юу байхав ээ чаавас шашингүй үзэл гэдгээ ч ойлгохгүй л явж. Яахав дотооддоо бол ямар ч шашин урсгалыг үгүйсгэдэггүй, гэхдээ дагаж шүтдэггүй, нэг ёсны шүтлэггүй л гэсэн үг юм л даа.

Харин Наро Банчен багштайгаа уулзсанаас хойш заавал ёсчлон биелүүлж, муйхраар дагаад байх албагүй. Зөв хүн байж, зөв үйл хийхийн тухайд л буддын гүн ухаан сургадгийг бага багаар өөрөөс нь сонсоод л яваад байлаа. Тэгээд удалгүй багш, Дилав хутагт ринбүүчитэй хамтран зохион байгуулдаг Mind reflection сургалтандаа суух уу гэхээр нь нөгөө сар бүр аялах мөрөөдөлтэй хүн чинь очиж үзээгүй газар байна гээд л бодох санах ч юмгүй шууд тэгье гээд энэ удаагийн аялал эхэлсэн юм.

Нислэг бол чанга байсөөн. Нэг гадаад иргэн манайд ирэхийн тулд Истанбул-р дамжаад, Чингис хаан буудал дээр буугаад дараа нь ахиад орон нутгийн нислэгээр дамжаад Хөвсгөлд бууж байгаа процесс л гэсэн үг л дээ 🤣 Цагийн зөрүүнд орж, унтах унтахгүйн хооронд 20 гаран цагийн урт урт нислэгийн дараа яалтчгүй ядраад дээрээс нь харшил маань хөдлөөд нүүр мүүр бол хавдчихсан байсөөн юнээн, та нартай маргахгүй ээ ккк

Өмнө нь ихэнхидээ л амарч зугаалж, наргиж цэнгэж, газар үзэж, shopping хийж, дулаан оронд нарлаж хэвтэж түүнийгээ стрессээ тайлж байна гэж боддог байсан бол энэ удаагийн яг эсрэгээрээ. Өглөө бүр 5.30-д босоод л уулаа тойрон гороолж, цагаан хоол идэж, бурхан номын дуу сонсож, утасны хэрэглээгээ багасгаж, багшаасаа олон сайхан түүх сонсож, мэдэхгүйгээ асуун ярилцаж, өөрөөсөө хавь илүү ах эгч нараас суралцсан хэзээ ч мартагдахааргүй өдөр хоногууд өнгөрлөө.

ЗАВГҮЙ. Хамгаас хайртай өөртөө, гэр бүл дээ, хайртай хүмүүстээ ч хангалттай цаг зав гаргаж амжихгүй нэг л их ЗАВГҮЙ гэдэг нэрээр өөрийгөө халхалдаг байжээ. Өөр лүүгээ өнгийж, би хэн билээ, юу хүсдэг билээ, яахаар баярлаж, яахаар уурлаад байна гэдгээ ахуйгаасаа холдоод ойлгож харах хугацаа олгосон дэндүү жаргалтай аялал байлаа.

Бурхан номын тухайд энэ удаад хэт дэлгэрүүлж бичихгүй орхиё. Миний хувьд шашин гэхээс илүү сайн муу үйлийн үрийн учиг, бусдад тустай, өөрт дараагүй амьдрахын тухайд номын дуу сонсож ихийг эргэцүүлэн тунгаан бодож, ухаж ойлгосон доо л ихээр талархаж байна. Цаашдаа ч олон хүнд тустай, аль болох зөв үйлийн үр тарьж амьдрахад илүү анхаарахаар шийдсэн. Мөн сэтгэлийн боловсролоо өчүүхэн ч атугай дээшлүүлж, ном сургааль сонссондоо чин сэтгэлээсээ баясаж байна.

Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд гэдэг залбиралыг ихэнхи нь мэдэх байх тэ? Харин яагаад тэгэж хэлж залбирдагийг мэдэхгүй тул өмнө зөвхөн өөрийн болон ойр дотныхныхоо л төлөө залбирдаг байжээ. Харин энэ удаагийн аяллаар аан ийм учир шалтгаантай юм байна гэж ухаж мэдсэнээс хойш намайг таньдаг таньдаггүй, надад дуртай дургүй бүх хүмүүсийн төлөө зальбирч үзлээ 😜 Хаха энэ одоо гэнэт гэгээрээ юу гэж битгий бодоорой. Зүгээр л бид тэртээ тэргүй бүгд нийгмийн амьтан, бусдаас хамааралтай оршин тогтнодог тул зөвхөн ойрын хүрээллээс гадна бүх л хүмүүс амгалан байж байж би өөрөө аз жаргалтай амьдрахын ач тусыг тайлбарлуулан, ойлгож авсан учир харах өнцөг л өөрчлөгдсөн төдий шүү Хүсч байсан эрхиэ олоод авсан учир одооноос яг ингэж бүгдийн төлөө залбирч байх болноо 🙏🏻

За тэгээд Одзаяа нь та нартайгаа 10 гаруй жил амьдралынхаа сайн муу, сайхан муухай, зөв буруу шийдвэр, амьдралынхаа алдаа оноо бүгдийг хуваалцаад явж байна. Энэ бүхний үр дүнд өмнөхөөсөө илүү сайн, сайхан, гэрэлтэй бүхэн рүү тэмүүлж, өөрчлөгдөн дэвжин дээшилсээр л байх болно.Тэр бүхэнд минь хайрлан ойлгож, шүүмжлэхдээ ч ухааруулж, хэн бүхнээс өмөөрч, зовоход минь санаа тавьж, жаргалтай үед минь даган баясдаг та бүхэндээ сэтгэлийн амар амгалан, эрүүл энх, элэг бүтэн, энх тунх амьдралыг чин сэтгэлээсээ энийг уншиж байгаа хүн бүрт ерөөе.Та нартаа маш их хайртай шүү. Дуулсан дуундаа өөрөө уяраад гэдэг шиг бичээд байсан бүр уйлахнээ.

Шавь бэлэн болоход багш өөрөө ирдэг гэдэг. Харах өнцгийг минь өөрчилж, гүн бодолд автуулж, ихийг эргэцүүлэх боломж олгосон Наро Банчэн Гэгээн / Naro Banchen Gegeen / багшдаа чин сэтгэлийн гүнээс талархал илэрхийлье. Бусдыг нь өөрт нь хэлчихсэн. Мөн хамтран зохион байгуулсан Дилав хутагт ринбүүчи зохион байгуулалтын багийнхан, номын ах эгч дүү нартаа баярлалаа” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

1 сэтгэгдэл

  1. Бат on 04/11/2023 23:02

    Энэ хүүхэн сар бүр гадаад аялдаг гэжээ. Күэ бас гайхмааршүү хэдийд нь ажил хийж аялах мөнгөө олдог юм бол. ТВ хөтлөгч ТВ-р бараа сурталчлаад тийм их ажлын хөлс авах уу? Нөхөр тийм орлого олохоор дуучин уу? Одоо жаахан юм ойлгосон бол бусдадаа наад мөнгө олдог аргаасаа зааж буян болно уу? Буруу гарынхаа юмийг биш шүү кхкх

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.