Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Б.Цолмонд сар бүр 4 сая төгрөгийн цалин олгож байгаагүй гэв
Мэдээ

Б.Цолмонд сар бүр 4 сая төгрөгийн цалин олгож байгаагүй гэв

coolНийтэлсэн: cool04/12/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдын эхнэр Б.Цолмон сар бүр төслөөс 4 сая төгрөгний цалин авч байсан” гэх мэдээлэл цацагдсан.

Тэгвэл уг мэдээлэлтэй холбогдуулан АХБ-ны “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төсөл хэрэгжүүлэх нэгжээс дараах албан тайлбарыг өглөө.

АХБ-ны төслийн нэгжээс хэлэхдээ “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтэнд стратегийн худалдан авалт, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэх үйл ажиллагаа 2021 оноос хэрэгжиж эхэлсэн. Үүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор АХБ-ны төслийн нэгжээс эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх танхимын болон дасгалжуулах сургалтыг зохион байгуулсан.

Сургалтанд Монгол улсын бүх шатны 50 эрүүл мэндийн байгууллага, 22 аймгийн эрүүл мэндийн газар, даатгалын хэлтсүүд хамрагдсан. Нийт 18 сургагч багшийг мэргэжлийн шалгуурын дагуу сонгон шалгаруулж, сургалтанд хамруулан, багуудад хуваарилан эрүүл мэндийн байгууллагуудад илгээсэн юм.
Сургагч багш нарын нэг болох Б.Цолмон нь албан ёсоор сургалтын бүх шалгуур, үзүүлэлтэд тэнцэж, гэрээ байгуулан ажилласан. Б.Цолмонгийн хувьд 5 эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад багшилж, 20 удаагийн танхимын болон дасгалжуулалтын сургалтыг 8 сарын хугацаанд зохион байгуулж, холбогдох тайлангаа ирүүлсэн тул гэрээнд заасны дагуу ажлын хөлсөө авсан болно.

Харин олон нийтийн сүлжээнд тарааж байгаа шиг Б.Цолмон нь тус төсөл хэрэгжүүлэх нэгжид хамаарах албан тушаалд ажиллаж байгаагүй бөгөөд сар бүр 4 сая төгрөгийн цалин хөлс авсан гэдэг нь худал, ташаа мэдээлэл болно. Олон улсын аудит байгууллага нь төсөлд тогтмол шалгалт хийдэг тул хууль зөрчсөн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.