Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Д.Бадраад хилийн хориг тавих саналыг шүүх шийдвэрлэсэнгүй
Папарацци

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Д.Бадраад хилийн хориг тавих саналыг шүүх шийдвэрлэсэнгүй

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/14/2023Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Нүүрсний” гэх хэргийн мөрдөн шалгалтын хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, эдүгээ тус аймгийн ИТХ-ын даргын албан тушаал хашиж буй Д.Бадрааг яллагдагчаар татах тогтоол прокурорын байгууллагаас баталжээ.

Улмаар хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналаа Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд хүргүүлсэн аж.

Гэвч тус шүүхийн шүүгч Г.Даваанаран шийдвэрлэхгүй байгаа гэнэ. “Нүүрсний” гэх хэргүүд үйлдэгдсэн газар нь тус аймгийн Ханбогд, Цогтцэций сумын нутаг дэвсгэр хамаарч буй. Хэрэг гарсан газар нутгийнх нь шүүхээр олны анхаарал татсан эл хэргүүдийг шийдвэрлүүлэх биз.

Харин шүүхийнхэн нь тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ИТХ-ын дарга Д.Бадраа, сумын Засаг дарга Х.Нэхийт тэргүүтэй албан тушаалтны холбогдсон хэргүүдийг шийдвэрлэхгүй, нөлөөнд нь ороод байх юм биш биз гэсэн хардлага гарах болов.

Д.Бадраад таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шийдвэрлэхгүй байгаа нь уг хардлагыг баталж байж ч болох юм.

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Д.Бадраагийн хувьд Цагаан хадны суурьшлын бүсэд 2020-2021 онд гаалийн хяналтын талбай, нүүрс тээврийн компаниудын кэмп байгуулах зориулалтаар их хэмжээний газар олгосон. Ингэхдээ хамаарал бүхий хүмүүсийн аж ахуйн нэгжүүдэд давуу байдал үүсгэн албан тушаалаа урвуулсан хэрэгт яллагдагчаар тооцоод буй юм.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.