Мөрөөдлийн театрын “эзэн”, жүжигчин Б.Эрхэмбаярын хоёр дахь гэргий болж суусан бүсгүй бол жүжигчин Э.Намуун. Хэн хэн нь хоёр талаас тус бүр хоёр хүүхэдтэй нийлж суусан тэдний амьдрал өдгөө өнгөтэй өөдтэй байгаа. Дундаасаа ч бяцхан охинтой болж, ам бүл 7 болсон.
Өнгөрсөн 2021 оны сүүлчээр Б.Эрхэмбаяр эхнэр жүжигчин Э.Намуундаа шинэ жилийн бэлэг хэмээн “Crown” маркийн автомашин бэлэглэж байгаагаа цахим хуудаснаа сүр дуулиантайгаар зарлаж байв. Сэтгэл нь догодлосон Э.Намуун бүсгүй стори хийж сэтгэл хөдлөлөө ил гаргаж байсан удаатай.
Тэгвэл тус автомашиныг бэлэглэсэн бус лизингээр авсан байжээ. Үүнийгээ баталж, жүжигчин Э.Намуун өөрийн цахим хуудаснаа “Лизингээ дуусгаад, хөдлөх хөрөнгөтэй аниа болсон” хэмээн онцолсон байна.

