Комедиан, англи хэлний багш, койнчин, нисэхийн инженер зэрэг олон гуншинтай хүн бол Б.Идэр-Од. Өөрийн онигор нүдээрээ онцгойрдог тэрбээр өөрийн цахим хуудаснаа онигорууддаа хандаж дараах үгсийг бичжээ.
Тэрбээр “Онигороороо ганган шүү. Болж өгвөл хувь хүнээ төлөвштөл, 30 хүртлээ ч юм уу битгий давхраа хийлгэ. Чи өөрийнхөө гоёыг мэдэхгүй яваа” гэжээ.
Сонирхуулахад, Барууны орны залуус онигор нүдтэй бүсгүйчүүдийг “нууцлаг, сэтгэл татам” гэж дүгнэдэг гэсэн шүү.

