Хошин урлагийн Мөрөөдлийн театр хамтлагийнхан “Шөнө буусан аадар” драмын жүжгээ нийслэлд тоглож дуусгаад, өдгөө хөдөөгийн үзэгчдийг зорих болсон. Хэдхэн хоногийн өмнө Хэнтий аймагт тоглож дуусаад, нийслэлд ирсэн тэд өчигдөр Өмнөговь аймгийг зорьжээ.
Алсын тоглолтод гарахаасаа өмнө тус хамтлагийн уран бүтээлчид өөрсдийн номын багш Тарвилан хийдийн хамба лам Т.Ариунболдоос очиж адис хүртэж, аян замаа бататган, ерөөл сонссон гэнэ шүү.
Тэдний хувьд Т.Ариунболд хамбатаны “улаан фэн” бөгөөд бүхий л ажил алба, ар амьдрал, уран бүтээлийн арыг багшдаа даатгадаг аж.
Т.Ариунболд хамба лам ч тус хамтлагийнханд ээлтэй гэдгээ нэг бус удаа батласан гэдэг. Тодруулбал, тус хамтлагийн жүжигчин “банш” Батаа буюу Баттөмөрийн анхны уран бүтээл болох “Трио” киног олон улсын кино наадмаас шагналууд “түүхэд” хамт явж харагдсан байдаг.
Ямартаа ч, Мөрөөдлийн театрынхан даасан багштай, даатгах хүнтэй тулдаа өдий зэрэгтэй явдаг бололтой

