Европын орнуудаар аялан тоглолт хийж яваа дуучин А.Хишигдалай аргагүй сайн рекламны менежер бололтой. Тэрбээр аян замд ханисаж, аялах дуундаа хоршин дуулдаг реппер Thunder-ийн өөрийн дагагч бүсгүйчүүддээ “хуга” магтаж, рекламджээ.

Тэрбээр “Манай Thunder холын замд түшигтэй, ноён нуруутай мундаг залуу шүү. Авч суусан хүүхэн нь хамгийн азтай эмэгтэй байх болно. Бид Genevad байгаа, охидоо. Хүсвэл түүн рүү бичээрэй” гэх мэтээр рекламны “пауз”-ыг өөрийн 519 дагагчтай инстаграм хуудаснаа онцолжээ.

Дуучин бүсгүйн хувьд дуулахаасаа гадна, хамтрагч уран бүтээлчээ хостой нь учруулахаар хоёргүй сэтгэлээр зүтгэж эхэлсэн бололтой шүү.

